Багшийн эрүүл мэндийг дэмжих төв

Багшийн эрүүл мэндийг дэмжих төв нь 2023 оны 10 дугаар сард Төрийн өмчит Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын багш, ажилтнуудад эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлзүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх чиг үүрэгтэйгээр  байгуулагдсан.

Тусламж үйлчилгээний чиглэл: 

      • Эмнэлгийн тусламж үйлчилгээ – Амбулаторийн эмчийн үзлэг, цахим зөвлөгөө
      • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ – Байгууллагын эмч нарыг чадавхжуулах сургалт, багш, ажилтнуудад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа явуулах, зөвлөгөө өгөх

Албаны бүтэц, орон тоо 3  /Албаны дарга, 2 мэргэжилтэн/

      • Багш, ажилтнууд байгууллагын эмч, мэргэжилтнээр дамжуулан цахим хүсэлт илгээж уг төвөөр үйлчлүүлэх буюу Монгол-Японы эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамрагдах, түүнчлэн эрүүл мэндийн боловсрол олгох мэдээ, мэдээллийг авах боломжтой юм. Мөн уг төвөөр дамжуулан төрөлжсөн мэргэшлийн эмчийн зөвлөгөөг цахим хэлбэрээр авах боломжтой.

Амбулаторийн эмчийн үзлэг: БЭМДТ байгуулагдсанаас хойш 2025 оны 05 сарын байдлаар 1130 хүсэлт ирсэн бөгөөд давхардсан тоогоор 1204 багш, ажилтан төрөлжсөн мэргэшлийн эмчид үзүүлж зөвлөгөө авсан бөгөөд 57 тохиолдол нь мэс засал болон өдрийн эмчилгээнд хамрагдсан байна. 

Цахим зөвлөгөө: 2024 оноос уг үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд 2025 оны 05 сарын байдлаар нийт 11 удаагийн цахим зөвлөгөөг зохион байгуулаад байна. 

Сургалт, сурталчилгаа: Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааны танилцуулгыг БШУЯ, БЕГ, Аймаг нийслэлийн Боловсролын газар, боловсролын сургалтын байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэнд 14 удаагийн танхим, 26 удаагийн цахим уулзалтаар орон даяар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт нийт 1576 хүнд мэдээлэл хүргэсэн.

    • Боловсролын сургалтын байгууллагын эмч нарыг чадавхжуулах сургалтыг 4 удаа танхимаар зохион байгуулж нийслэлийн болон орон нутгийн нийт 497 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан. Эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл бэлтгэн брошур, постер, анимейшн, видео хэлбэрээр хүргэж байна.
    • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн facebook пейж хуудас, профайл хаяг, эмч нарын групп, youtube зэрэг сошиал сувгуудаар дамжуулан цаг үеийн мэдээлэл өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох мэдээ, мэдээллийг пост хэлбэрээр болон постер, анимейшн, видео бэлтгэн байршуулах болон чат ботод хариулах зэргээр түгээж байна.

Албаны ажилчдын танилцуулга

Түмэнжаргал Одгэрэл: Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн дарга

Дотрын эмч

Улсад ажилласан жил 18 жил. МЯЭ-т 2 жил

Ажлын туршлага:

  • 2007-2016 он Хөвсгөл аймгийн Галт сумын Эрүүл мэндийн төвд Их эмч
  • 2016-2017 он Хаппи веритас оношилгоо, эмчилгээний төвийн харьяа Интерферон альфа эмнэлгийн дарга
  • 2018-2023 он ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэл, лицензийн албаны Зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн 
  • 2023.06 сараас АШУҮИС-ийн МЯЭ-ийн Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн дарга

 

Батбаяр Даарий: Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн мэргэжилтэн

Хүний их эмч

Улсад ажилласан жил 8 жил. МЯЭ-т 1 жил

Ажлын туршлага:

  • 2017-2014 он СБД-ийн Сайн Наран ӨЭМТ-ийн эмч
  • 2024.08 сараас АШУҮИС-ийн МЯЭ-ийн Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн мэргэжилтэн

 

Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн мэргэжилтэн

Батсуурь Алтанхүү:  Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн мэргэжилтэн

Хэвлэлийн дизайнер

Улсад ажилласан жил 5 жил. МЯЭ-т 1 жил

Ажлын туршлага:

  • 2014-2015 он Меникс дизайн ХХК, дизайнер
  • 2015-2016 он Дэлхийн сонор ХХК, дизайнер
  • 2016-2019 он Дөрвөлжин үсэг ХХК, дизайнер
  • 2020-2024 он ЭХЭМҮТ Мэдээлэл, технологийн албанд дизайнер, инженер
  • 2024.03 сараас АШУҮИС-ийн МЯЭ-ийн Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн мэргэжилтэн

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.