Үйлчлүүлэгч дэмжих алба нь Япон улсын Токүшима их сургуулийн эмнэлгийн сайн туршлагад үндэслэн Монголд анх удаа байгуулагдсан алба бөгөөд тус улсад мэргэжил дээшлүүлж, суралцсан чадварлаг мэргэжилтнүүд танд үйлчилж байна.
Байгууллагын амжилт, тогтвортой өсөлтөд шууд нөлөөлдөг стратегийн чухал нэгж бол Үйлчлүүлэгч дэмжих алба юм.
Бид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тулгамдсан асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор олон мэргэжилтний хамтын ажиллагааг ханган тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Үүнд эрүүл мэнд, сэтгэл зүй, хоол зүй, нийгмийн халамж хамгаалалын зөвлөгөө мэдээлэлийг үйлчлүүлэгчид багаар хүргэн ажиллаж байна.
Алсын хараа: Үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, эрүүл мэндийн салбартаа анхдагч, манлайлагч дэмжих алба байна. Үйлчлүүлэгчийн итгэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэх, байгууллагын нэр хүндийг сайжруулах, санхүү эдийн засгийг дэмжих, өрсөлдөөний давуу талыг бий болгох, мэргэлжилтнүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.
Тасаг /нэгж, тэнхимийн/ зорилго: Үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор эмнэлэгт хэвтэх болон гарах үед эрүүл мэнд, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эмнэлгээс гарсны дараа тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, үйлчүүлэгчийг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх үүднээс бусад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд холбон зуучлах үйл ажиллагааг зохион байгуулна.
Үнэт зүйлс:
Ёс зүйг эрхэмлэх: Бусдыг хайрлах, хүндлэх үзлээр үйлчлүүлэгч болон эмнэлгийн мэргэжилтэн хоорондоо харилцах ёс суртахууныг сахих
Манлайлагч: Олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээ, удирдлага зохион байгуулалтаар Монголдоо манлайлагч, үлгэр жишээ ч байх
Чиг үүрэг:
-Орны менежмент
-Үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтэхийн өмнөх үеийн дэмжлэг
-Эмнэлэгт хэвтэж байх үеийн дэмжлэг, эрүүл мэндийн болон нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө
-Эмнэлэгээс гарах үеийн дэмжлэг, эрүүл мэнд, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагуудтай холбон зуучлах
Холбоо барих утас: 77000908
Үйлчлүүлэгч дэмжих албаны ажилчдын танилцуулга
Дашцэрэнгийн МЯГМАРЦЭРЭН
Тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, Профессор
Хүний их эмч
1984-1986 онд АУДуС Сувилагч
1986-1992 онд АУДэС Хүний их эмч
2014 онд АШУҮИС, Дэд профессор
2024 онд АШУҮИС, Профессор
Зөвлөх зэргийн эмч
Ажил эрхлэлт
Дондогийн ЭНХЭЭ
Эмнэл зүйн хоол зүйч
2023 он ШУТИС-ҮТС Хоол зүй, тэжээхүй ухаан- Хоол зүйч
2024 он ШУТИС-ҮТС Эмчилгээний хоол зүйч
2024 он Harvard Medical school Executive education, Lifestyle medicine
Ажил эрхлэлт :Ажилласан жил – 8 (МЯЭ-т 2 жил)
Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл: Илтгэлийн хураангуй – 1
Дашжамцын ДЭЛГЭРМАА
Туслах сувилагч
2011-2015 онд МУИС-ийн Нийгэм соёл судлаач, англи хэлний орчуулагч
2023-2024 онд Глобал Удирдагч Их Сургуулийн Туслах сувилагч
Ажил эрхлэлт: Ажилласан жил – 10 (МЯЭ-т 1 жил)
Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл: Илтгэлийн хураангуй – 1
Мөнхзулын БОДЬХОРОЛ
Нийгмийн эрүүл мэндийн ажилтан
2018-2022 онд АШУҮИС-ийн НЭМС Эрүүл мэндийн нийгмийн ажилтан
Ажил эрхлэлт
Ажилласан жил – 3 (МЯЭ-т 3 жил)
Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл
Дотоод өгүүлэл – 3
Илтгэл-15
Алтангэрэлийн АНАНД
Нийгмийн эрүүл мэндийн ажилтан
Бакалавар
2024 – АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль “Эрүүл мэндийн нийгмийн
ажилтан”
Ажилласан жил:МЯЭ-т 1 жил
Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл: Илтгэлийн хураангуй – 1
© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.