Эм зүйн алба

Монгол-Японы эмнэлгийн Эм Зүйн Алба нь 2019 онд байгуулагдсан 

Тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл : “Аюулгүй, эмчилгээний үр нөлөө сайтай эмийг үйлчлүүлэгч бүрд” уриатайгаар эмийн аюулгүй байдлыг сайжруулан, эмээс үүдэлтэй алдаа, эрсдэлээс сэргийлэн эмнэлзүйн эм зүйн чиглэлээр тэргүүлэн ажиллаж байна. 

Тусламж үйлчилгээний чиглэл: Эм зүйн алба дараах 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулан ажиллаж байна:

  • Эмнэлгийн эм хангамж, эм олгох түгээх үйл ажиллагаа: Хэвтэн эмчлүүлэх тасгууд, амбулаторийн тусламж үйлчилгээний кабинетуудын эмийг нэгж тунгаар бэлтгэн савлаж эмийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
  • Эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээ: Эмнэлзүйн эм зүйч нар чиглэл бүрээр тасаг хариуцахаас гадна Яаралтай эрчимт эмчилгээ, Хүүхдийн эм зүйн тусламж, Настаны эм зүйн тусламж, өндөр эрсдэлт эмийн менежмент, антикоагулянт, хавдрын эм зүйн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхээр бэлтгэгдэж байна.
  • Эмийн мэдээллийн үйлчилгээ: Эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдэд зориулан эмийг зөв зохистой хэрэглэх талаар мэдээллийг хийж, эмээс шалтгаалах эрсдэлээс сэргийлж ажиллаж эхлээд байна.
  • Сургалт: АШУҮИС-ийн Эм зүй сургуулийн төгсөлтийн өмнөх дадлага, төгсөлтийн сургалт, төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын оюутнуудын онолын мэдлэгийг практикт дадлага эзэмшүүлэх сургалтад хамтран ажиллаж байна.
  • Эрдэм шинжилгээ, судалгаа: Эмнэлгийн эм хангамж, эмийн хэрэглээ, эмийн аюулгүй байдал, үйлчлүүлэгчид тохирсон эм зүйн тусламж үйлчилгээг нотолгоонд суурилсан судалгаанд үндэслэн зохион байгуулахын тулд судалгааны ажил хийж байна.

Эм зүйн албаны бүрэлдэхүүн: Манай хамт олон шинийг эрэлхийлж, сурч боловсрох, эмнэлзүйн эм зүйн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд болох хүсэл эрмэлзэлтэй  залуу эмийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг юм.  Одоогоор албаны дарга 1,  эмнэлзүйн эм зүйч 4, нөөцийн тасгийн эм зүйч 1, жор баригч эм зүйч 2, эм найруулагч 2, нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнээс ЭЗУ-ны магистр 3, Эмнэлзүйн эм зүйчээр мэргэшсэн 6 эм зүйч, Эм зүйн албаны зохион байгуулалт, менежментээр мэргэшсэн 3 эм зүйч ажиллаж байна.

Тусламж үйлчилгээний сүүлийн үеийн онцлох мэдээлэл: Бид эмчлүүлэгч бүрт тохирсон эмийн эмчилгээг төлөвлөхөд эмч, сувилагч нартай хамтран эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 

 

Мянганы Хулан– Эм зүйн албаны дарга

  • Эм зүйч
  • Эм зүйн ухааны магистр 
  • 2019 – АШУҮИС-ийн Эм зүйн сургууль эм зүйч, 
  • 2020 – АШУҮИС-ийн Эм зүйн сургууль эмнэлзүйн эм зүйчийн мэргэшүүлэх сургалт 
  • 2022 – АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, ЭЗУ-ны магистр
  • Ажилласан жил – 6 (Улсад- 6 жил, МЯЭ-т 6 жил)
  • Хэвлүүлсэн ном – 1
  • Гарын авлага – 1
  • Өгүүлэл – 6
  • Илтгэлийн хураангуй – 10

 

Мөнхнасан Алимаа : Нөөцийн тасгийн эм зүйч 

  • Эм зүйч
  • Бакалавр 
  • 2001-2004- ЭМШУҮИС-ийн ГА салбар сургууль, эм найруулагч 
  • 2016-2019 онд АШУҮИС-н Эм зүйн сургууль, эм зүйч 
  • Ажилласан жил- 19 (Улсад- 13 жил, МЯЭ-т 6 жил)
  • 2004-2013 Ховд аймаг, БОЭТ- жор баригч 
  • 2014-2019 онд ИСНЭ- жор баригч 
  • 2019- АШУҮИС- МЯЭ-т нөөцийн тасгийн эм зүйч 
  • Хэвлүүлсэн ном – 1
  • Өгүүлэл – 3 
  • Илтгэлийн хураангуй – 7


Цэгээний Дэлгэрмаа : Эмнэлзүйн эм зүйч 

  • Уламжлалт анагаах ухааны хүний их эмч
  • Эм зүйч
  • Эм зүйн ухааны магистр
  • 2010 – Монос АУДС, Уламжлалт анагаах ухааны хүний их эмч 
  • 2019 – АШУҮИС-ийн Эм зүйн сургууль эм зүйч 
  • 2020 – АШУҮИС-ийн Эм зүйн сургууль эмнэлзүйн эм зүйчийн мэргэшүүлэх сургалт
  • Ажилласан жил – 13 жил ( МЯЭ-т 6 жил)
  • 2010-2012 онд ОХУ-Новосибирск “Лотос” ЦВМ- Уламжлалт анагаах ухааны их эмч 
  • 2019- АШУҮИС- МЯЭ-т эмнэлзүйн эм зүйч
  • Хэвлүүлсэн ном – 1
  • Гарын авлага – 2
  • Өгүүлэл – 7
  • Илтгэлийн хураангуй – 19

 

Цолмонгийн Номин-Эрдэнэ : Эмнэлзүйн эм зүйч 

  • Эм зүйч
  • Эм зүйн ухааны магистр
  • 2015- АШУҮИС-ийн Эм зүйн сургууль эм зүйч
  • 2016 – АШУҮИС-ийн Эм зүйн сургууль эмнэлзүйн эм зүйчийн мэргэшүүлэх сургалт
  • Ажилласан жил – 10 жил (МЯЭ-т 6 жил)
  • 2015-2019- УХТЭ- эмнэлзүйн эм зүйч 
  • 2019- АШУҮИС- МЯЭ-т эмнэлзүйн эм зүйч
  • Эм Зүйн Мэргэжлээр Төгсөгчдийн Холбоо 
  • Хэвлүүлсэн ном – 2
  • Гарын авлага – 2
  • Өгүүлэл – 7
  • Илтгэлийн хураангуй – 22

 

Цолмонбаатарын Оргилмаа : Эмнэлзүйн эм зүйч 

  • Эм зүйч
  • Бакалавр 
  • 2016 – АШУҮИС-ийн Эм зүйн сургууль эм зүйч
  • 2018 – Монгол Улсын Эрдмийн их сургууль англи хэлний орчуулагч 
  • 2021 – АШУҮИС-ийн Эм зүйн сургууль эм зүйн албаны зохион байгуулалт, менежментийн мэргэшүүлэх сургалт 
  • 2021 – АШУҮИС-ийн Эм зүйн сургууль  эмнэлзүйн эм зүйчийн мэргэшүүлэх сургалт
  • Ажилласан жил- 9 (МЯЭ-т 4 жил )
  • 2018-2019- ХАБҮЛЛ- ЭХЛ- эм шинжээч 
  • 2021 – АШУҮИС- МЯЭ-т эмнэлзүйн эм зүйч
  • Илтгэлийн хураангуй – 8

 

Мөнгөнцэцэгийн Мөнгөнчимэг : Эмнэлзүйн эм зүйч 

  • Эм зүйч
  • Бакалавр 
  • 2024 – АШУҮИС-ийн Эм зүйн сургууль эм зүйч
  • 2025 – АШУҮИС-ийн Эм зүйн сургууль  эмнэлзүйн эм зүйчийн мэргэшүүлэх сургалт
  • Ажилласан жил – 1 (МЯЭ-т 1 жил)
  • 2024 – АШУҮИС- МЯЭ-т эмнэлзүйн эм зүйч
  • Илтгэлийн хураангуй – 6

 

Даваасүрэнгийн Энхгэрэл –: Жор баригч эм зүйч 

  • Эм зүйч 
  • Бакалавр 
  • 2021 – АШУҮИС-ийн Эм зүйн сургууль эм зүйч 
  • Ажилласан жил – 4 (МЯЭ-т 3 жил)
  • 2021 – АШУҮИС- Төв эмнэлэг- эм зүйч
  • 2022 – АШҮУИС-МЯЭ-т жор баригч эм зүйч 
  • Илтгэлийн хураангуй – 1 

 

Чулууны Дүүриймаа : Жор баригч эм зүйч 

  • Эм зүйч
  • Бакалавр 
  • 2024 – АШУҮИС-ийн Эм зүйн сургууль эм зүйч
  • 2025 – АШУҮИС-ийн Эм зүйн сургууль  эмнэлзүйн эм зүйчийн мэргэшүүлэх сургалт
  • Ажилласан жил – 1 (МЯЭ-т 1 жил)
  • 2024 – АШУҮИС- МЯЭ-т эмнэлзүйн эм зүйч

 

Гансүхийн Гантуяа : Эм найруулагч 

  • Эм зүйч
  • Бакалавр
  • 2015 онд АШУҮИС-н Эм зүй-Био анагаахын сургууль, лабораторийн техникч  
  • 2021 онд Этүгэн их сургууль, эм зүйч
  • Ажилласан жил – 9 жил (МЯЭ-т 3 жил)
  • 2015-2022 онд ХСҮТ-д лабораторийн техникч 
  • 2022- АШУҮИС-н МЯЭ-т эм найруулагч 
  • Илтгэлийн хураангуй – 3

 

Хөхөөгийн Байгалмаа : Эм найруулагч

  • Эм найруулагч
  • Ахлах зэрэг 
  • Диплом 
  • 2001 онд ЭМШУИС-н Говь-Алтай салбар сургууль, бага эмч, сувилагч 
  • 2014 онд АШУҮИС-н Эм зүйн сургууль, эм найруулагч   
  • Ажилласан жил –15 жил (МЯЭ-т 3 жил)
  • 2009- 2011 онд Нинжнаваг эмийн сан, жор баригч 
  • 2012-2013 онд Өргөө фарм- жор баригч 
  • 2014-2015 онд Бадаан эмийн сан, жор баригч
  • 2015-2022 онд Палома, жор баригч 
  • 2022- АШУҮИС-н МЯЭ-т эм найруулагч 
  • Илтгэлийн хураангуй – 1

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.