Хоол шим тэжээлийн алба

Хоол шим тэжээлийн алба 2019 онд эмнэлэг байгуулагдахад зэрэг байгуулагдсан, хоол тэжээлийн алба нь өвчин эмгэгийн улмаас хямарсан эрхтэн тогтолцоог нөхөн сэргээх, үйл ажиллагааг нь дэмжих, эмчилгээний бусад аргын үр дүнг сайжруулах шимт бодисыг агуулсан, өвөрмөц технологиор бэлтгэсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан хоолоор хэвтэн эмчлүүлэгч болон ажилчдад үйлчлэх зорилготой.

  • Хоол шим тэжээлийн алба нь нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 
  • Хэвтэн эмчлүүлэгч нарт эмчилгээний цэсийн дагуу өдрийн  3 үндсэн хоол болон хөнгөн 2 хоол нийт 5 удаагийн хоолоор үйлчилж байна.
  • Эмнэлгийн өдрийн ажилчид, ээлжийн ажилчид, сахиурын хоолыг өдрийн 3 удаа, /нэгдүгээр хоол, хоёрдугаар хоол, зууш салат, уух зүйл, амттанаар/ үйлчилж байна. 
  • Тусгай хоолтой хэвтэн эмчлүүлэгч нарт тусгайлан цэс боловсруулан тусад нь хоол хийж үйлчилдэг. 

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.