Сувилахуйн алба

Сувилахуйн албаны танилцуулга

  • Сувилахуйн алба анх 2019 онд нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Үүнд:
    • Сувилахуйн сургалтын хөгжил хариуцсан менежер
    • Чанар, аюулгүй байдал хариуцсан менежер
    • Тусламж үйлчилгээ хариуцсан менежер

Сувилахуйн үзэл баримтлал

  • Үйлчлүүлэгчид эелдэг, найрсаг, итгэл төрүүлсэн сувилахуйн үйлчилгээг үзүүлнэ.

Эрхэм зорилго

  • Үйлчилгээний соёлыг эрхэмлэн, олон улсын сувилахуйн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үйлчлүүлэгч төвтэй, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламжийг аюулгүй, чанартай хүргэнэ.

Үнэт зүйлс

  • Ёс зүйг эрхэмлэгч: Эмнэлгийн мэргэжилтэн болон үйлчлүүлэгчид хүнлэг энэрэнгүй хандаж, тэдний хууль ёсны эрх, нэр төрийг хүндэтгэж харилцах
  • Манлайлагч: Сувилахуйн тусламж, сувилахуйн удирдлага зохион байгуулалтаар манлайлагч, үлгэр жишээч байх
  • Сургалтаар тэргүүлэгч: Сувилахуйн төгсөлтийн өмнөх, төгсөлтийн төгсөлтийн дараах сургалтаар тэргүүлэгч алба байх
  • Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үзүүлэгч:  Нотолгоонд суурилсан оновчтой, үйлчлүүлэгч төвтэй сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх

Хөгжлийн философи

  • Чадамжтай мэргэжилтэн 
  • Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж – үйлчилгээ 
  • Аюулгүй байдал – үр дүн – чанар – сэтгэл ханамж

Мэргэжилтний ажиллах зарчим

  • Сувилагчийг чадавхжуулах “Нope-step-jump” хөтөлбөрийг дүүргэх
  • Сувилагчийн карьерийн “Clinical ladder” шатлалаар өөрийгөө хөгжүүлэх
  • Судлаачдын онол дээр үндэслэн нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үзүүлэх, судалгаатай ажиллах
  • Сувилахуйн тусламжийг хосолсон систем буюу PNS зарчмаар хүргэх
  • Чанартай, аюулгүй, тэгш хүртээмжтэй сувилахуйн тусламж, үйлчилгээнд 6S зарчмыг эрхэмлэх
  • Сувилахуйн тусламжийг MAIN, СОРЕ, KUHJSS арга хэрэгслээр үнэлэх
  • Мэргэжлийн сургууль төгссөн, сувилах эрхийн зөвшөөрөлтэй байх
  • Цогц чадамж*-тай (мэргэжлийн гардан үйлдлийн чадвар, сонсох чадвар, харилцаа тогтоох чадвар, асуудал тодорхойлох чадвар, сэтгэн бодох чадвар, шийдвэр гаргах чадвар, багаар ажиллах чадвар, гадаад хэлний анхан шатны түвшнээс дээш мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программ, интернетийн болон дотоод сүлжээний орчинд ажиллах чадвар, хууль эрх зүйн мэдлэгтэй)
  • Хандлагатай (чин сэтгэл, цэвэр ариун сэтгэл, өгөөмөр сэтгэл, уучлах сэтгэл, талархах сэтгэл, туслах сэтгэл г.м.)
  • Хувийн соёл (нягт нямбай, хариуцлагатай, шударга зан, анхааралтай байх, идэвх чармайлттай байх, хувийн зохион байгуулалт сайтай г.м.)

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.