Зүрх судасны тасаг
Манай тасаг нь зүрх судасны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг олон улсыy стандарт, удирдамжийн дагуу Япон улсын хамгийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмж ашиглан цаг алдалгүй, чанартай, сэтгэл ханамжтайгаар тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Тусламж үйлчилгээний чиглэлүүд:
- Зүрх судасны нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
- Зүрхний зөвлөх эмчийн үзлэг
- Оношлогоо:
- Зүрхний цахилгаан бичлэг
- 24 цагийн зүрхний цахилгаан бичлэгийн мониторинг
- Зүрхний ачаалалтай цахилгаан бичлэг
- Зүрхний хэт авиан шинжилгээ
- Титэм судсан дотуурх оношлогоо
- 24 цагийн цусны даралтын мониторинг
- Эмчилгээ
- Өдрийн эмчилгээ
- Стационарын эмчилгээ
- Титэм судсан дотуурх эмчилгээ
Бидний давуу тал
- Зүрх судасны тусламж үйлчилгээг олон улсын болон үндэсний удирдамж, стандартуудын дагуу үзүүлнэ.
- Түгээмэл тохиолддог артерийн гипертензи, зүрхний ишеми өвчин, цусан дахь өөх тосны алдагдал зэргээс эхлэн ховор тохиолдох зүрхний төрөлхийн гажгуудын оношлогоо, эмчилгээг хийж, зөвлөгөө өгнө.
- Гадаадад мэргэжилд дээшлүүлсэн туршлагатай эмч нарын баг та бүхэнд тусламж үйлчилгээг хүргэнэ.
Зүрх судасны тасгийн ажилчдын танилцуулга
Дамбадаржаагийн ДАВААДАЛАЙ
Тасгийн эрхлэгч, НЭМ-ийн магистр, ахлах зэргийн эмч
Зүрх судасны эмч
Боловсролын байдал:
- 2002-2008 он Чебоксарын Анагаах Ухааны Их Сургуул, Хүний их эмч, ОХУ
- 2008-2010 он УНТЭ, Дотрын эмч
- 2010-2011 он УНТЭ, Зүрхний эмч,
- 2017-2018 он АШУҮИС, МДИ, Ангиографийн эмч
- 2019-2021 он Жиоржиагийн Их Сургуул, Атланта АНУ, НЭМ-ийн магистр
Ажлын туршлага:
- 2013-2024 он УНТЭ, Зүрх судасны эмч
- 2024.06 сараас АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг, Зүрх судасны эмч
Мэргэжлийн зөвлөл, холбоодын гишүүнчлэл:
- Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн
- ЭМЯ дэргэдэх Судсан дотуурх мэс заслын салбар зөвлөл
Чимэддоржийн СҮХЖАРГАЛАН
Тасгийн эмч, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч
Зүрх судасны эмч
Боловсролын байдал:
- 2000-2006 он ЭМШУИС, АУС, Хүний их эмч
- 2006-2008 он Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч
- 2011-2013 он АШУҮИС, МДИ, Дотрын эмч
- 2013-2015 он АШУҮИС, МДИ, Зүрх судасны эмч
- 2015-2016 он АШУҮИС, МДИ, Зүрх судасны хэт авиан мэргэжил дээшлүүлэх курс
- 2015-2018 он АШУҮИС, АУС, АУ-ны магистр
Ажлын туршлага:
- 2008-2018 он УНТЭ, Эрчимт, мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн эмч
- 2018-2019 он АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг, Эмнэлзүйн менежер
- 2020-2023 он УНТЭ, Зүрхний эрчимт эмчилгээний эмч
- 2024.04 сараас АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг, Зүрх судасны эмч
Мэргэжлийн зөвлөл, холбоодын гишүүнчлэл
- Америкийн Зүрхний Холбооны гишүүн
- Монголын Эрчимт эмчилгээний эмч нарын нийгэмлэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл: дотоодод 7
Цэрэндаваагийн СУМЪЯА
Зүрх судлалын тэнхимийн багш, Зүрх судас ангиографийн эмч, АУ-ны доктор, ахлах зэрэг
Ажилласан хугацаа (улсад болон МЯЭ-д), ажилласан түүх. 14 жил ажилласан, МЯЭ төслөөс эхэлж ажилласан.
Мэргэжлийн зөвлөл, холбоодын гишүүнчлэл
- Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн,
- Америкийн зүрхний коллежийн нийгэмлэгийн гишүүн
- Ази номхон далайн улс орнуудын зүрх судас ангиографийн нийгэмлэгийн хүндэт гишүүн,
Хэрэгжүүлсэн төсөл, судалгаа, хэвлүүлсэн бүтээл: Хэрэгжүүлсэн төсөл 2, олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 7
Жүгдэргаравын ӨЛЗИЙБУЯН
Тасгийн эмч, АУ-ны магистр
Зүрх судасны эмч
Боловсролын байдал:
- 2010-2016 он АШУҮИС, АУС, хүний их эмч
- 2017-2019 он АШУҮИС, МДИ, Дотрын анагаах судлал
- 2019-2020 он АШУҮИС, МДИ, Зүрх судлал, Зүрхний хэт авиан оношилгоо
- 2021-2023 он АУС, АУ-ны магистр
Ажлын туршлага:
- 2016-2017 он Архангай аймаг, Өндөр-Улаан сум, Эрүүл мэндийн төв, Дотрын эмч
- 2019.05-2019.10 сар Архангай аймгийн Нэгдсэн Эмнэлэг, Дотрын тасаг, Дотрын эмч
- 2020.10 сараас АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг, Зүрх судасны эмч
Эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл: дотоодод 3
Хишигбаатарын ТӨГӨЛДӨР
Тасгийн эмч, АУ-ны магистр
Зүрх судасны эмч
Боловсролын байдал:
- 2013-2019 он АШУҮИС, АУС, хүний их эмч
- 2020-2022 он Эрүүл мэндийн хөгжлийн төв, Дотрын их эмч
- 2023-2024 он АШУҮИС, МДИ, Зүрх судасны эмч
- 2022-2025 он АУС, АУ-ны магистр 2025 он
Ажлын туршлага:
- 2025.02 сараас АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг, Зүрх судасны эмч
Эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл: дотоодод 4
Сангидорж ЛХАГВА – Зүрхний сувилагч
Боловсролын байдал: 2015-2019 он Этүгэн дээд сургууль, сувилагч
Ажлын туршлага: 2020.07 сараас АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг, Зүрхний тасгийн сувилагч