Захиргаа

Эмнэлгийн захирал – Пүрэвдорж Баясгалан 

Боловсролын байдал:

  • 2004-2010 он АШУҮИС-Хүний их эмч
  • 2011-2014 он  Тайландын Вант улсын Махидол Их Сургуулийн эмнэлэгт 3 жилийн резидентурын бүрэн хөтөлбөр (residency)
  • 2011-2014 он Канад улсын МакМастер Их Сургуулийн Нүдний нөхөн сэргээх мэс заслын эмч бэлтгэх “Ophthalmic Plastics, Reconstructive and Orbital Surgery” мэргэшил олгох сургалт (fellowship)

Боловсролын зэрэг:

  • 2010-2011 онд ЭМШУИС-д АУ-ны магистр
  • 2023 онд АШУҮИС-д АУ-ны доктор

Ажилласан байдал:

  • 2014-2025 он  АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимд дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч
  • 2019-2025 он  АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Нүд судлалын тасгийн эмч, эрхлэгч
  • АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Захирал

Мэргэшлийн зэрэг:

  • 2023-2024 онд Удирдлагын Академийн Төрийн удирдлагын менежер
  • Ахлах зэргийн эмч, ICO олон улсын нүд судлалын консулын шалгалтуудад тэнцсэн анхны нүдний эмч

Мэргэжлийн зөвлөл холбоодын гишүүнчлэл:

  • 2022-2025 онд Монголын Нүдний Эмч нарын Нийгэмлэгийн тэргүүн ЭМЯ-ны дэргэдэх Нүд Судлалын салбар зөвлөлийн гишүүнээр одоо ажиллаж байна.
  • 2019 оноос Америк, Ази-Номхон далайн Нүд Судлалын Академийн жинхэнэ гишүүн, сохорлоос сэргийлэх үндэсний хороонд хойш ажиллаж байна.

Хэрэгжүүлсэн төсөл судалгаа, хэвлүүлсэн бүтээл:

  • Орчуулагч. П.Баясгалан, Т.Булган, редактор Ж.Баасанхүү, зохиогч: Ричард Аллен, Америкийн Нүд Судлалын Академи, Нүд Судлалын үндэс сурах бичиг 10 дахь хэвлэл, 2020 он
  • Редакторын зөвлөл. П.Баясгалан, Толгой хүзүүний гэмтэл. 2019 он. ISBN 978-99978-3-364-8.
  • Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний гарын авлага, 3-р хэвлэл, 2024 он. Орчуулгын редактор П.Баясгалан, Н.Сувд
  • Редактор: Нүд судлалын заавар, зөвлөмж, Америкийн Нүд судлалын Академи Preferred Practice Pattern (PPP) guidelines 2025.

 

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.