Чанарын удирдлагын алба

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Чанарын Удирдлагын Алба нь 2019 оноос хойш эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжтэй байдлыг хангахад чиглэсэн тасралтгүй үйл ажиллагааг явуулж ирсэн. Тус алба нь эмнэлгийн хэмжээнд үйлчлүүлэгч болон ажилтны аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг ард иргэддээ тэгш, хүртээмжтэй үзүүлэх, үйлчилгээний доголдол, эрсдэл үүсэхээс сэргийлэх арга хэмжээг авч удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилладаг.
Дээрх үндсэн чиг үүргийн хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн бүтцэд байгаа алба, тасаг, нэгжүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт хийх, эмнэлзүйн удирдамж, үйл ажиллагааны зааварт хяналт тавих, үйлчилгээний орчинг
сайжруулах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, үйлчлүүлэгчдээс ирсэн санал гомдлыг шийдвэрлэх, эмнэлзүйн хэлэлцүүлэг, эмнэлзүй эмгэг судлалын хурал хийх зэрэг ажлуудыг зохион байгуулж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг удирдлага зохион байгуулалтын хувьд туслан дэмжиж ажилладаг.

Чанарын удирдлагын алба нь албаны дарга, эмнэлзүйн чанарын менежер, мэдээлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй.

Эмч ажилчдын танилцуулга

ЦОГБАДРАХЫН ОДГЭРЭЛ, Албаны дарга Монгол Улсын зөвлөх зэргийн эмч, Анагаах ухааны доктор, профессор

Төгссөн сургууль:

  • 1985-1993 АУДС, Хүний их эмч бакалавр
  • 1993-1995 АУИС, Цусны эмгэг судлаач эмч
  • 1995-1997 ЭМШУИС, Дотрын эмч

Эрдмийн зэрэг, цол:

  • 2005-2009 Япон улс, Жичи Анагаах Ухааны их сургууль, Анагаах ухааны доктор
  • 2019 – АШУҮИС, профессор
  • 2020- ЭМХТ, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч

Ажил эрхлэлтийн байдал:

  • 2024 оноос АШУИС-ийнМЯЭ-ийн чанарын удирдлагын албаны дарга
  • 2019 оноос АШУҮИС-ийн АУС-ийн Цус судлалын тэнхмийн эрхлэгч
  • 2019 -2024 АШУИС-ийн МЯЭ-ийн амбулаторийн эрхлэгч
  • 2016–2019 АШУҮИС-ийн Цус-Хавдар судлалын тэнхим Цус судлалын профессорын багийн ахлагч, дэд профессор
  • 2009– 2010 ЭМШУҮИС, Цус судлалын тэнхмийн эрхлэгч болон ахлах багш
  • 1995 – 2005 ЭМШУҮИС-ийн Цус дотоод шүүрлийн тэнхмийн багш, УНТЭ болон УШГТЭ-т эмч багш

Мэргэжил дээшлүүлсэн байдал

  • ISO 9001:2015 Олон улсын чанарын менежментийн дотоод аудитор, 2024,
    АМУ консалтинг компани
  • 2025 ЭМХТ-ийн Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлын
    менежер
  • 2019- АНУ, Техсас муж, , MD Anderson хавдрын төвөд лейкемийн чиглэлээр
  • 2017-2018: АНУ, Харвард Анагаах ухааны боловсролын чиглэлээр
  • 2017 Солонгос улс, Католикийн их сургууль Үүдэл эсийн чиглэлээр
  • 2010– 2015. АНУ, Мариланд муж, Эрүүл мэндийн хүрээлэнд зочин судлаач
  • 1999 – 2000 6 months Fellowship, Department of Clinical Hematology, Yonsei University, Seoul, Korea
  • 2005– 2009 Япон улс, Жичи Анагаах Ухааны их сургууль Эх эсийн зохицуулын тэнхимд докторант
  • 1993-1997 АУИС-ийн Цус уушги судлалын тэнхимд магитстрант
  • Ажилласан жил – 33 (МЯЭ – 5 жил)

 

ШАРАВЫН ДЭЛГЭРМАА, Эмнэлзүйн чанарын менежер

  • 2004 ЭМШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль, Хүний их эмч
  • 2006 АШУҮИС-ийн МДИ, Мэдрэлийн эмч
  • 2023 ЭМХТ-ийн Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлын
    менежер
  • Ажилласан жил – 20 ( МЯЭ – 5 жил)

МӨНХБАТЫН БУЛГАНТАМИР, Мэдээлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Дотрын эмч, НЭМУ-ны магистр

  • 2020 он АШУҮИС, хүний их эмч
  • 2022 он ЭМХТ, Дотрын эмч
  • 2024 ЭМХТ-ийн Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлын менежер
  • 2024 он НЭМУ-ны магистр
  • Ажилласан жил – 2 жил (МЯЭ-т 1 жил)

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.