Яаралтай тусламжийн тасаг
Яаралтай тусламжийн тасгийн танилцуулга
АШУҮИС-ийн Монгол-Япон Эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг нь насанд хүрэгсдийн дотор, мэдрэл, гэмтэл, мэс заслын яаралтай тусламж үйлчилгээг 24 цагийн турш эрүүл мэндийн даатгалаар үзүүлж байна.
Яаралтай тусламжийн тасаг нь орчин үеийн тоног төхөөрөмж, өндөр үзүүлэлт бүхий лаборторийн болон дүрс оношилгооны шинжилгээ, нарийн мэргэжлийн багаар тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлж байна.
Тусламж үйлчилгээний давуу тал:
- Зөвлөх, профессорын баг
- Мэргэшсэн эмч, сувилагч нарын баг
- Олон улсын стандартын дагуух зохион байгуулалт
- Сэхээн амьдруулах хэсэг – 4 ор
- Ажиглалт, хяналтын хэсэг – 8 ор
- Сөрөг даралтат тусгаарлах хэсэг
- Тоног төхөөрөмж хангалттай байдал
- Эмнэлэг доторх яаралтай тусламжийн тогтолцоо
- Амилуулах тусламжийн баг (CODE BLUE )
Манай ЯТТ-ийн эмч мэргэжилтнүүд нь:
Тасгийн эрхлэгч – 1, яаралтай тусламжийн эмч – 6, ахлах сувилагч – 1, яаралтай тусламжийн сувилагч – 10, үйлчлэгч – 2 гэсэн бүрэлдэхүүнээр тус тус ажиллаж байна.
Тусламж үйлилгээний ерөнхий чиглэл:
- Насанд хүрэгсдийн дотор мэдрэлийн яаралтай тусламж:
- Зүрх судас,
- Хоол боловсруулах,
- Мэдрэл судлал,
- Дотоод шүүрэл,
- Уушиг судлал
- Насанд хүрэгсдийн мэс засал, гэмтлийн яаралтай тусламж:
- Ерөнхий мэс засал,
- Хавдар,
- Эмэгтэйчүүдийн мэс засал,
- Гэмтэл
- Гамшгийн үеийн яаралтай тусламж:
- Олон нийтийг хамарсан халдварт өвчин, гамшиг, осол
- Хүнд өвчтөний алсын зайн тээвэрлэлт:
- Бүрэн тоноглогдсон машин, мэргэжлийн багийн тусламж