Эм зүйн алба нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний үр нөлөө сайтай эмээр тасралтгүй хангах, эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, сургалт эрдэм шинжилгээний тэргүүлэгч, Монгол улсад мэргэжлийн болон арга зүйн зөвлөх төв болох зорилготой ажиллаж байна.
Эрхэм зорилго: Эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээ-сургалт-эрдэм шинжилгээний тэргүүлэгч, Монгол улсад мэргэжлийн болон арга зүйн зөвлөх төв болж ажиллана.
Алсын хараа: Нотолгоонд суурилсан эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээгээр азид тэргүүлэгч мэргэжилтнүүд болно.
Уриа:“Аюулгүй, эмчилгээний үр нөлөө сайтай эмийг үйлчлүүлэгч бүрд”
Эм зүйн албаны бүрэлдэхүүн: Манай хамт олон шинийг эрэлхийлж, сурч боловсрох, эмнэлзүйн эм зүйн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд болох хүсэл эрмэлзэлтэй залуу эмийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг юм. Одоогоор албаны дарга 1, зөвлөх 1, эмнэлзүйн эм зүйч 5, нөөцийн тасгийн эм зүйч 1, жор баригч эм зүйч 3, эм найруулагч 3, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнээс АУ-ны доктор, дэд профессор 1, ЭЗУ-ны магистр 6, Эмнэлзүйн эм зүйчээр мэргэшсэн 9 эм зүйч, Эм зүйн албаны зохион байгуулалт, менежментээр мэргэшсэн 4 эм зүйч ажиллаж байна.
Үйл ажиллагаа: Эм зүйн алба дараах 5 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөн ажиллаж байна: