13270, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12-р хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн
976-7700-2528 08:20-16:20
ТҮҮХЭН ЗАМНАЛ: ЭМШУИС-ийн захирлын 2013 оны 10-р сарын 09-ний өдрийн А/58 тоот тушаалаар ЭМШУИС-ийн “Монгол-Японы их сургуулийн сургалтын эмнэлэг” төслийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИСНЭ-ийн лабораторийн эрхлэгч, АУ-ы магистр Э.Уранбайгаль томилогдож ажиллав. 2015 оноос АУ-ы доктор С.Чимидцэрэн, 2016 оноос АУ-ы доктор Н.Батчимэг нар төслийн үйл ажиллагаанд томилогдон төслийн бэлтгэл үйл ажиллагааны хүрээнд лабораторийн барилга, зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн сонголт, техникийн үзүүлэлт, баримт бичгийн бүрдүүлэлт, үйл ажиллагааны үндсэн чиглэл, бүтэц орон тоог батлуулах зэрэг үндсэн ажлуудыг төслийн багийн гишүүдийн хамт хийж гүйцэтгэсэн.
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА: Эмнэлзүйн төв лабораторийн эрхлэгч-1, эмнэлзүйн эмгэг судлаач эмч-11 био-анагаахын мэргэжилтэн-3, лабораторийн техникч-9, трансфузиологийн сувилагч-1 бүхий нийт 25 ажилтантай. Тус лаборатори нь эмнэлзүйн хими, эмнэлзүйн иммунологи, эмнэлзүйн гематологи, эмнэлзүйн бичил амь судлалын чиглэлээр эмнэлзүйн тусламж үйлчилгээ, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ төсөлт ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
CУДАЛГАА