Эмч нар

Д.МЯГМАРЦЭРЭН

Ау-ны доктор, дэд профессор, Зөвлөх Зэргийн эмч

Ц.ДОЛГОРСҮРЭН

Нийгмийн эрүүл мэндийн ажилтан

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДЭМЖИХ АЛБА

Бидний тухай:

Үйлчлүүлэгч дэмжих алба нь Япон улсын Токүшима их сургуулийн эмнэлгийн сайн туршлагад үндэслэн Монголд анх удаа байгуулагдсан алба бөгөөд тус улсад мэргэжил дээшлүүлж, суралцсан чадварлаг мэргэжилтнүүд танд үйлчилж байна.

Бид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тулгамдсан асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор олон мэргэжилтний хамтын ажиллагааг ханган тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Үүнд эрүүл мэнд, сэтгэл зүй, хоол зүй, нийгмийн халамж хамгаалалын зөвлөгөө мэдээлэлийг үйлчлүүлэгчид багаар хүргэн ажиллаж байна.

Алсын хараа: Үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, эрүүл мэндийн салбартаа анхдагч, манлайлагч дэмжих алба байна.

Тасаг /нэгж, тэнхимийн/ зорилго: Үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор эмнэлэгт хэвтэх болон гарах үед эрүүл мэнд, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эмнэлгээс гарсны дараа тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, үйлчүүлэгчийг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх үүднээс бусад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд холбон зуучлах үйл ажиллагааг зохион байгуулна.

Үнэт зүйлс:

Ёс зүйг эрхэмлэх: Буслыг хайрлах, хүндлэх үзлээр үйлчлүүлэгч болон эмнэлгийн мэргэжилтэн хоорондоо харилцах ёс суртахууныг сахих

Манлайлагч: Олон мэргэжлийн багийн тусламж үйлчилгээ, удирдлага зохион байгуулалтаар Монголдоо манлайлагч, үлгэр жишээ ч байх

Чиг үүрэг:

  • Орны менежмент
  • Үйлчлүүлэгчийг эмнэлэгт хэвтэхийн өмнөх үеийн дэмжлэг
  • Эмнэлэгт хэвтэж байх үеийн дэмжлэг, эрүүл мэндийн болон нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө
  • Эмнэлэгээс гарах үеийн дэмжлэг,  эрүүл мэнд, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагуудтай холбон зуучлах

Холбоо барих утас: 77000908

© 2024 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.