Эмч нар

Н.НАРАНГАРАВ

Эм зүйн албаны дарга

М.ЭРДЭНЭТУЯА

Эм зүйн албаны зөвлөх

Ц. ДЭЛГЭРМАА

Эмнэлзүйн эм зүйч

М.НИНА

Эмнэлзүйн эм зүйч

А.ХУЛАН

Эмнэлзүйн эм зүйч

Ц.ОРГИЛМАА

Эм шинжлэгч эм зүйч

М.ХУЛАН

Эмнэлзүйн эм зүйч

Б.ГОНЧИГЖАВ

Нөөцийн тасгийн эм зүйч

Д.БОЛОРЦЭЦЭГ

Жор баригч эм зүйч

Д.ЭНХГЭРЭЛ

Жор баригч эм зүйч

Ц.БАТПҮРЭВ

Жор баригч эм зүйч

Ц.САРАНТУЯА

Эм найруулагч

Х.БАЙГАЛМАА

Эм найруулагч

Г.ТУНГАЛАГМӨРӨН

Эм найруулагч

ЭМ ЗҮЙН АЛБА

Эм зүйн алба нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний үр нөлөө сайтай эмээр тасралтгүй хангах, эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, сургалт эрдэм шинжилгээний тэргүүлэгч, Монгол улсад мэргэжлийн болон арга зүйн зөвлөх төв болох зорилготой ажиллаж байна.

Эрхэм зорилго: Эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээ-сургалт-эрдэм шинжилгээний тэргүүлэгч, Монгол улсад мэргэжлийн болон арга зүйн зөвлөх төв болж ажиллана.

Алсын хараа: Нотолгоонд суурилсан эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээгээр азид тэргүүлэгч мэргэжилтнүүд болно.

Уриа:“Аюулгүй, эмчилгээний үр нөлөө сайтай эмийг үйлчлүүлэгч бүрд”

Эм зүйн албаны бүрэлдэхүүн: Манай хамт олон шинийг эрэлхийлж, сурч боловсрох, эмнэлзүйн эм зүйн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд болох хүсэл эрмэлзэлтэй  залуу эмийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг юм.  Одоогоор албаны дарга 1, зөвлөх 1,  эмнэлзүйн эм зүйч 5, нөөцийн тасгийн эм зүйч 1, жор баригч эм зүйч 3, эм найруулагч 3, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнээс АУ-ны доктор, дэд профессор 1, ЭЗУ-ны магистр 6, Эмнэлзүйн эм зүйчээр мэргэшсэн 9 эм зүйч, Эм зүйн албаны зохион байгуулалт, менежментээр мэргэшсэн 4 эм зүйч ажиллаж байна.

Үйл ажиллагаа: Эм зүйн алба дараах 5 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөн ажиллаж байна:

  1. Эмнэлгийн эм хангамж, эм олгох түгээх үйл ажиллагаа: Хэвтэн эмчлүүлэх тасгууд, амбулаторийн тусламж үйлчилгээний кабинетуудын эмийг нэгж тунгаар бэлтгэн савлаж эмийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
  2. Эмнэлзүйн эм зүйн тусламж үйлчилгээ: Эмнэлзүйн эм зүйч нар чиглэл бүрээр тасаг хариуцахаас гадна Яаралтай эрчимт эмчилгээ, Хүүхдийн эм зүйн тусламж, Настаны эм зүйн тусламж, өндөр эрсдэлт эмийн менежмент, антикоагулянт, хавдрын эм зүйн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхээр бэлтгэгдэж байна.
  3. Эмийн мэдээллийн үйлчилгээ: Эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдэд зориулан эмийг зөв зохистой хэрэглэх талаар мэдээллийг хийж, эмээс шалтгаалах эрсдэлээс сэргийлж ажиллаж эхлээд байна.
  4. Сургалт: АШУҮИС-ийн Эм зүй сургуулийн төгсөлтийн өмнөх дадлага, төгсөлтийн сургалт, төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын оюутнуудын онолын мэдлэгийг практикт дадлага эзэмшүүлэх сургалтад хамтран ажиллаж байна.
  5. Эрдэм шинжилгээ, судалгаа: Эмнэлгийн эм хангамж, эмийн хэрэглээ, эмийн аюулгүй байдал, үйлчлүүлэгчид тохирсон эм зүйн тусламж үйлчилгээг нотолгоонд суурилсан судалгаанд үндэслэн зохион байгуулахын тулд судалгааны ажил хийж байна.

© 2024 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.