Эмэгтэйчүүдийн тасаг

Эмэгтэйчүүдийн тасгийн танилцуулга

АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасаг нь
амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх үйл ажиллагаа явуулдаг.
Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгчээр АУ-ы доктор, профессор, МУ-ын
Зөвлөх эмч Ж. Энхцэцэг ажиллаж байна.
Тус тасгийн эмчээр АУС-ийн эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн 8
багш, 2 эмч ажиллаж байгаагаас МУ-ын Хүний гавъяат эмч 1, МУ-ын зөвлөх
эмч-3, тэргүүлэх зэргийн эмч-3 ажиллаж байна.
Манай тасгийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь перинатологи
оношлогоо (ургийн төрөлхийн гаж хөгжлийн оношилгоо) юм.
Эмэгтэйчүүдийн тасгийн амбулаторийн хэсэгт бүх насны эмэгтэйчүүдийн
үрэвслийн болон үрэвслийн бус эмгэг, хорт хавдрыг эрт илрүүлэн оношилж,
эмчилгээ хийж, зөвлөн туслах үйл ажиллагааг явуулж байна.
Эмэгтэйчүүдийн тасгийн хэвтэн эмчлүүлэх хэсэг нь эмэгтэйчүүдийн мэс
заслын тусламж шаардлагатай эмчлүүлэгчийг хэвтүүлэн үйлчилгээг үзүүлэх
бөгөөд орчин үеийн дурангийн мэс болон нээлттэй мэс засал эмчилгээг
амжилттай хийж байна.

© 2024 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.