Эмч нар

А.БАЛЖИННЯМ

СЭРГЭЭН ЗАСАХ АНАГААХ УХААНЫ ТӨВИЙН ДАРГА

Ш.БАТЧИМЭГ

СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ЭМЧ

Ц.НАРАНЦЭЦЭГ

СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ЭМЧ

Г.ДАВААСҮРЭН

АШУҮИС-ийн АУС-ийн сэргээн засах анагаах ухааны тэнхимийн дадлагажигч багш

Б.АРИУНЖАРГАЛ

АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн Сэргээн засах анагаах ухааны төвийн эмч

Б.ДАВААСҮРЭН

АШУҮИС-ийн МЯЭ-ийн Сэргээн засах анагаах ухааны төвийн Хөдөлгөөн засалч

Б.ДУЛАМБАТ

АШУҮИС-ийн МЯЭ-ийн Сэргээн засах анагаах ухааны төвийн Хөдөлгөөн засалч

Б.ТЭМҮҮЛЭН

АШУҮИС-ийн МЯЭ-ийн Сэргээн засах анагаах ухааны төвийн Хөдөлгөөн засалч

Л.ЭРДЭНЭТУЯА

АШУҮИС-ийн МЯЭ-ийн Сэргээн засах анагаах ухааны төвийн хөдөлмөр засалч

Сэргээн засах анагаах ухааны төв

Бидний тухай: 

Сэргээн засах анагаах ухааны төв нь сэргээн засах эмчилгээний болон хөдөлгөөн засал , хөдөлмөр заслын орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, нарийн мэргэшсэн сэргээн засалч их эмч, мэргэжилтнүүд нотолгоонд суурилсан, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан цогц тусламж үйлчилгээг орчин үеийн арга технологийг ашиглан үйлчлүүлэгч бүрийн үйл ажиллагааны чадвар, биеийн байдал, онцлогт тохируулан хийж байна.

СЗАУТ-ын
Зорилго:

Сэргээн засах төв нь шинжлэх
ухаан, орчин үеийн техник,технологийг судалгаанд тулгаарлан эрчимтэй хөгжүүлж
сэргээн засах мэргэжлийн чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ , эрдэм
шинжилгээ , сургалтыг олон улсын түвшинд үзүүлдэг , өндөр ёс зүй , мэдлэг,
мэргэжлийн ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг , бусад эмнэлгүүдэд
зөвлөх үйлчилгээ үзүүлэх үндэсний лавлагаа төв байна.

Төвийн
үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:

·        
Мэдрэлийн эмгэгийн сэргээн засах
оношилгоо эмчилгээ

·        
Яс-булчингийн эмгэг, спортын
гэмтлийн сэргээн засах оношилгоо, эмчилгээ

·        
Хүүхдийн эмгэгийн сэргээн засах
оношилгоо, эмчилгээ

·        
Мэс засал, хавдрын дараах сэргээн
засах оношилгоо, эмчилгээ

·        
Зүрх судас,амьсгалын эмгэгийн
сэргээн засах оношилгоо, эмчилгээ.

Төвийн
үнэт зүйлс:

·        
Сэргээн засахын мэргэшсэн ,
чадварлаг мэргэжилтэн.

·        
Аюулгүй, тэгш хүртээмжтэй,
чанартай тусламж үйлчилгээ

·        
Хүнлэг, энэрэнгүй, эвсэг хамт олон

·        
Оношилгоо эмчилгээний дэвшилтэт
технологи

·        
Эмнэлзүй, сургалт, судалгааг
хослуулсан төвийн дотоод зохион байгуулалт

Төвийн тусламж
үйлчилгээний чиг үүрэг:

 

 

Сэргээн засах төв нь
амбулатори болон хэвтэн эмчлүүлэгч, дагнасан сэргээн засахын өдрийн эмчилгээ
чиглэлээр сэргээн засах оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг хүүхэд болон
насанд хүрэгчдэд сэргээн засах мэргэшсэн багаар эмнэлгийн дотоод журмын дагуу
үзүүлнэ. 

© 2024 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.