Сувилахуй алба

Алсын хараа

Үйлчлүүлэгч төвтэй сувилахуйн тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, сургалт, судалгаа, удирдлагын цогц менежментийг бий болгох, анхдагч, манлайлагч, эелдэг сувилахуйн алба байна.

Эрхэм зорилго

Үйлчилгээний соёлыг эрхэмлэн, олон улсын дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ард иргэдэд нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг судлаачдын онол дээр үндэслэн сургалт, эрдэм шинжилгээтэй хослуулан тусламжийг хүргэнэ.

Үнэт зүйлс

Ёс зүйг эрхэмлэх: Бусдыг хайрлах, хүндлэх, бахархах үзлээр үйлчлүүлэгч болон эмнэлгийн мэргэжилтэн хоорондоо харилцах, ёс суртахууныг сахих

Манлайлагч: Сувилахуйн тусламжийн удирдлага зохион байгуулалтаар Монголдоо манлайлагч, үлгэр жишээч байх

Сургалтаар тэргүүлэгч: Сувилахуйн төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтаар тэргүүлэгч алба байх

Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж: Нотолгоонд суурилсан оновчтой, өвчтөн төвтэй сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлснээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжтайгаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх

Сувилахуйн албаны танилцуулга 

АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн Сувилахуйн алба нь  захирлын 2019 оны 08-р сарын 16-ны өдрийн А/31 тоот  тушаалаар 177 сувилахуйн хүний нөөцтэй байгуулагдсан.

Монгол улсад үйлчлүүлэгч төвтэй тусламж, Япон сувилахуйн менежментийг хэрэгжүүлэх зорилго тавин нэг эмчид ногдох сувилагчийн тоо 1:1.7, нэг сувилагчид ногдох үйлчлүүлэгчийн тоо хэвтэн эмчлүүлэх тасагт 1:12-15, амбулаторит 1:20-30 ажиллаж байна. Сувилахуйн хүний нөөцийн 0.9% нь Анагаах ухааны доктор, 0.9% тус тус анагаах ухааны, бизнесийн удирдлагын, нийгмийн ухааны, сэтгэцийн ухааны магистр, 2.7% сувилахуйн ухааны магистр (магистрант 6.25%), 74.1% нь бакалавр, 15.2% нь дипломын боловсролтой, 14.3% нь мэргэжлийн зэрэгтэй, 65.2% нь мэргэшсэн сувилагч байна.

2023 оны 4 сарын байдлаар 10 ахлах сувилагч, 98 сувилагч нийт 111 сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Сувилахуйн алба нь Сувилахуй эрхэлсэн дэд захирал, Сувилахуйн тусламж хариуцсан менежер, сувилахуйн чанар хариуцсан менежер, сувилахуйн сургалт хөгжил хариуцсан менежер 4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг.

СУВИЛАХУЙН АЛБАНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Сувилахуйн албаны дэргэдэх орон тооны бус 3 хороо ажиллаж байна.

  1. Сувилахуйн оношийн хороо: АШУҮИС-ийн МЯЭ-ийн сувилахуйн тусламжид хэрэглэх сувилахуйн оношийн жагсаалтыг гаргах, түүний тодорхойлолтыг боловсруулан хэрэгжүүлэх, үнэлэх, зааварчилгаа өгөхөд оршино.
  2. Сувилахуйн сургалт арга зүйн хороо: Төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааг зохицуулна.
  3. Сувилахуйн таатай орчин бүрдүүлэх хороо: МЯЭ-ийн сувилахуйн тусламж үзүүлж буй сувилагчийн ажиллах таатай орчин бүрдүүлэх үйл ажиллагааг зохицуулна.

 Сувилахуйн албаны удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Сувилахуйн тусламжийн 12 журмыг боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  1. Сувилахуйн оношийн хорооны журам
  2. Сувилахуйн сургалт арга зүйн хорооны журам
  3. Сувилахуйн таатай орчин бүрдүүлэх хорооны журам
  4. Сувилагчийг хөрвөн ажиллуулах журам
  5. Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг үнэлэх журам
  6. Сувилагч үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох журам
  7. Сувилагчийн өөрийн үнэлгээ хийх журам
  8. Сувилагчийн постонд ажиллах журам
  9. Сувилахуйн тусламжийг хосолсон системээр үзүүлэх (PNS систем) журам
  10. Сувилагчийн ээлж хүлээлцэх журам
  11. Эрт сэрэмжлүүлэх үнэлгээ хийх журам
  12. Үйлчлүүлэгчийг таних журам

Сувилахуйн үйл ажиллагааны заавар: Сувилахуйн тусламжийг хүргэх тэдгээрийг хэрхэн зохицуулах талаар тусгасан А4 хэмжээтэй 12 бүлэг 46 хуудас бүхий Сувилахуйн албаны стандарт үйл ажиллагааны зааврыг боловсруулан, оюуны өмчийн газраар баталгаажуулж, зохиогчийн эрхийн гэрчилгээ (10978 тоот) аван, сувилахуйн менежментийг төгөлдөржүүлэн ажиллаж байна.

© 2024 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.