Мэдээгүйжүүлэх хагалгааны нэгдсэн тасаг

Мэдээгүйжүүлэг Хагалгааны Нэгдсэн Тасаг

АШУҮИС-ийн АУС-ийн харъяа Яаралтай Тусламж Мэдээгүйжүүлэг Судлалын тэнхимийн багш нараар удирдуулсан мэдээгүйжүүлгийн эмч нар ба мэс засал, мэдээгүйжүүлгийн сувилагч нарын баг Япон стандартын дагуу бүрэн тоноглогдсон орчинд насанд хүрэгсдийн болон хүүхдийн төрөл бүрийн мэс заслын ба мэдээгүйжүүлгийн аюулгүй тусламж үйлчилгээг хүргэнэ.
Мэдээгүйжүүлэг Хагалгааны Нэгдсэн тасаг нь 2019 онд байгуулагдан ба 2020 оны 11 сараас эмнэлзүйн үйл ажиллагааг эхлүүлсэн.
• АШУҮИС-ийн ЯТМСТ-ийн багш нар мэдээгүйжүүлгийн аюулгүй тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлэхийг удирдан зохион байгуулна.
• Мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй олон жилийн ажлын туршлага бүхий сувилагч нараар ахлуулсан мэс заслын болон мэдээгүйжүүлгийн сувилагч нарын багтай.
• ЯТМСТ-ийн багш нар зөвлөх эмч, тасгийн эрхлэгч болон эмчийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ мэдээгүйжүүлгийн эмч – 6, ахлах сувилагч – 1, мэс заслын сувилагч – 8, мэдээгүйжүүлгийн сувилагч – 7 зэрэг хамт олны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
• Тасгийн 4 хагалгааны өрөөнд: 150 гаруй төрлийн төлөвлөгөөт болон яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлэх боломжтой.
• Хэвлийн, үений, мэдрэлийн мэс заслын болон чих хамар хоолойн дурангийн мэс заслын хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан.
• Япон улсад үйлдвэрлэсэн мэдээгүйжүүлгийн аппарат, хяналтын монитор, дефибриллятор, амьсгалын зам чөлөөлөх видеоларингоскоп зэрэг мэдээгүйжүүлгийг аюулгүй явуулах аппарат хэрэгслүүдээр тоноглогдсон.
• Хагалгааны өрөөнүүд нь агаарын ламинар урсгалаар ариутгагдан шүүгддэг систем, хийн хангамж, дулаан зохицуулга, хаягдал хийн гаргалгааны системээр хангагдсан нь мэс заслын өвчтөний халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд байлгах боломж олгоно.
• Рентген туяа тархахаас хамгаалагдсан мэс заслын нэг өрөөтэй ба рентген туяаг ашиглан хийгдэх төрөл бүрийн мэс заслуудыг аюулгүй хийх боломжоор хангагдсан.
• Хагалгааны цэвэр болон бохир урсгал хоорондоо холилдохгүйгээр хийгдсэн ба мэс заслын багаж болон бусад хэрэглэгдэхүүн ариутгал угаалгын хэсэг рүү зориулалтын лифтүүдээр тээвэрлэгдэн хүргэгдэхээр зохион байгуулагдсан.
• Оюутан, резидент, эмч нар мэс заслын болон мэдээгүйжүүлгийн явцыг хагалгааны өрөөнд болон гаднаас харах дуран, дэлгэцээр бүрэн хангагдсан ба дээрээс харах цонх бүхий хагалгааны нэг өрөөтэй тул ерөнхий болон нарийн мэргэшлийн сургалт явуулах боломжтой.
• МУ-ын болон АШУҮИС-ийн МЯЭ-ийн журам, стандартыг мөрдөн ажиллахаас гадна мэс засал, мэдээгүйжүүлгийн үйл ажиллагааг аюулгүй, олон улсын шаардлагад нийцүүлэн ажиллахыг мөрдлөгө болгон тусламж үйлчилгээг үзүүлнэ.

© 2024 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.