Үйлчлүүлэгч төвтэй сувилахуйн тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, сургалт, судалгаа, удирдлагын цогц менежментийг бий болгох, анхдагч, манлайлагч, эелдэг сувилахуйн алба байна.
Үйлчилгээний соёлыг эрхэмлэн, олон улсын дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ард иргэдэд нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг судлаачдын онол дээр үндэслэн сургалт, эрдэм шинжилгээтэй хослуулан тусламжийг хүргэнэ.
Ёс зүйг эрхэмлэх: Бусдыг хайрлах, хүндлэх, бахархах үзлээр үйлчлүүлэгч болон эмнэлгийн мэргэжилтэн хоорондоо харилцах, ёс суртахууныг сахих
Манлайлагч: Сувилахуйн тусламжийн удирдлага зохион байгуулалтаар Монголдоо манлайлагч, үлгэр жишээч байх
Сургалтаар тэргүүлэгч: Сувилахуйн төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтаар тэргүүлэгч алба байх
Нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж: Нотолгоонд суурилсан оновчтой, өвчтөн төвтэй сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлснээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжтайгаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх
АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн Сувилахуйн алба нь захирлын 2019 оны 08-р сарын 16-ны өдрийн А/31 тоот тушаалаар 177 сувилахуйн хүний нөөцтэй байгуулагдсан.
Монгол улсад үйлчлүүлэгч төвтэй тусламж, Япон сувилахуйн менежментийг хэрэгжүүлэх зорилго тавин нэг эмчид ногдох сувилагчийн тоо 1:1.7, нэг сувилагчид ногдох үйлчлүүлэгчийн тоо хэвтэн эмчлүүлэх тасагт 1:12-15, амбулаторит 1:20-30 ажиллаж байна. Сувилахуйн хүний нөөцийн 0.9% нь Анагаах ухааны доктор, 0.9% тус тус анагаах ухааны, бизнесийн удирдлагын, нийгмийн ухааны, сэтгэцийн ухааны магистр, 2.7% сувилахуйн ухааны магистр (магистрант 6.25%), 74.1% нь бакалавр, 15.2% нь дипломын боловсролтой, 14.3% нь мэргэжлийн зэрэгтэй, 65.2% нь мэргэшсэн сувилагч байна.
2023 оны 4 сарын байдлаар 10 ахлах сувилагч, 98 сувилагч нийт 111 сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Сувилахуйн алба нь Сувилахуй эрхэлсэн дэд захирал, Сувилахуйн тусламж хариуцсан менежер, сувилахуйн чанар хариуцсан менежер, сувилахуйн сургалт хөгжил хариуцсан менежер 4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг.
СУВИЛАХУЙН АЛБАНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Сувилахуйн албаны дэргэдэх орон тооны бус 3 хороо ажиллаж байна.
Сувилахуйн албаны удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Сувилахуйн тусламжийн 12 журмыг боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
Сувилахуйн үйл ажиллагааны заавар: Сувилахуйн тусламжийг хүргэх тэдгээрийг хэрхэн зохицуулах талаар тусгасан А4 хэмжээтэй 12 бүлэг 46 хуудас бүхий Сувилахуйн албаны стандарт үйл ажиллагааны зааврыг боловсруулан, оюуны өмчийн газраар баталгаажуулж, зохиогчийн эрхийн гэрчилгээ (10978 тоот) аван, сувилахуйн менежментийг төгөлдөржүүлэн ажиллаж байна.