Хүний нөөцийн хөгжлийн алба

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Хүний нөөцийн хөгжлийн алба нь дараах зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  • Хүний нөөцийн үйл ажиллагааны функцуудыг хэрэгжүүлэх: төлөвлөлт, сонгон шалгаруулалт зохион байгуулах, бүрдүүлэлт, гүйцэтгэлийн үнэлгээ хийх, сургаж
    хөгжүүлэх, цалин, урамшууллын тогтолцоог бий болгох, идэвхжүүлэх, карьер менежментийн бодлого боловсруулах
  • Байгууллагын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд эрхлэн явуулахад хяналт тавих, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх
  • Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг стандарт, зааврын дагуу эрхлэн гүйцэтгэх, архивлах, хадгалах
  • Байгууллагын менежмент, хүний нөөцийг чадавхжуулах сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох
  • Байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, дотоод ажлыгтөлөвлөх, тайлагнах, баримтжуулах

Хүний нөөцийн хөгжлийн алба нь 1) АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн хүний нөөцийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, хүний амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ болон
эмнэлгийн зорилгыг ханган ажиллах чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх 2) Ажилтны нийгмийн баталгааг хангах болон цалин урамшууллын бодлого, хөтөлбөрийг
боловсруулж, хэрэгжүүлэх, 3) Дээрх бодлого, дэмжлэгт үйл ажиллагаа хэрэгжүүлсэний үр дүнд сэтгэл ханамжтай, тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөцийн хангалтыг тасралтгүй
бүрдүүлэх зэрэг бодлого, үйл ажиллагааг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна.

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.