Халдварын сэргийлэлт хяналтын алба
Халдварын сэргийлэлт хяналтын албаны танилцуулга
- Хэзээ байгуулагдсан: 2019 он
- Тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл: Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг бууруулах
- Тусламж үйлчилгээний чиглэл: Эмнэлзүйн болон эмнэлзүйн бус үйл ажиллагаанд халдварын сэргийлэлт, хяналт үнэлгээ хийх
- Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй: 3
- Тусламж үйлчилгээний сүүлийн үеийн онцлох мэдээлэл: Монгол улсад анх удаа ХСХ-ын сувилахуйн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг эрхлэн явуулахад бэлэн болсон.
Эмч нарын танилцуулга

Чимэддоржийн Баттогтох, ХСХ-ын албаны зөвлөх
Боловсролын байдал, мэргэшлийн зэрэг: АУ-ны доктор
Ажилласан хугацаа (улсад болон МЯЭ-д), ажилласан түүх: АШУҮИС-д 25 жил багшлаж байна, МЯЭ-т 6 жил ажиллаж байна.
Мэргэжлийн зөвлөл, холбоодын гишүүнчлэл: ЭМЯ-ны Вирус, Нян судлалын салбар зөвлөлийн гишүүн, Эмнэлзүйн бичил амь судлалын Монголын нийгэмлэгийн тэргүүн, Халдварын сэргийлэлт, хяналтын Монголын нийгэмлэгийн тэргүүн, Чанар аюулгүй байдлын Монголын нийгэмлэгийн гишүүн
Хэрэгжүүлсэн төсөл, судалгаа, хэвлүүлсэн бүтээл:
- 2021 он Ч.Баттогтох Шинэ коронавирусийн халдварын ийлдэс тархварзүйн хүн ам насны бүлэгт суурилсан судалгаа
- 2021 он Ч.Баттогтох Насанд хүрэгчдийн шүдний цоорлын эрчмийг шүлсний буфер болон рH үзүүлэлттэй харьцуулан судалсан нь
- 2021 он Ч.Баттогтох Батга өвчний тохиолдол, хяналтын бүлэгт C.acne, MRSA илрүүлсэн дүн
- 2021 он Ч.Баттогтох Хепатит В вирусийн Архаг өвчлөлийг вирус судлалын зарим шинжилгээний аргаар тодорхойлсон дүн
- 2021 он Ч.Баттогтох Арьсны бичил биетний хоруу чанарын хүчин зүйл ба пробиотик идэвхийг тодорхойлсон дүн
- 2021 он Ч.Баттогтох Эмнэлэгт хандан үйлчлүүлэгсдээс метициллинд тэсвэржсэн стафилококк аурeус илрүүлсэн дүн
- 2021 он Ч.Баттогтох S.epidermidis-ийн ферментаци бүхий поли(этилен гликол) диметакрилат гидрогелийн гистоны ацетилгүйжих урвалын идэвхийг хулганы эдэд тодорхойлсон дүн
- 2021 он Ч.Баттогтох Streptococcus mutans- аар харханд шүд цоорлын загвар үүсгэх
- 2021 он Ч.Баттогтох Сүү сүүн бүтээгдэхүүнээс бичил биетэн ялган авах
- 2021 он Ч.Баттогтох Амьсгалын доод замын бактерийн халварыг илрүүлэх шинжилгээний аргыг харьцуулсан дүн
- 2021 он Г.Ануужин Баянзүрх дүүргийн нэвчилттэй болон нэвчилтгүй суурин нүхэн жорлонтой зарим айл өрхийн бактерийн гаралтай өнгөн хөрсний бохирдлыг харьцуулсан судласан дүн
- 2021 он Ч.Баттогтох Монгол улсын хүн амын насны бүлэгт суурилсан шинэ коронавирусийн ийлдэс тархвар зүйн когорт судалгаа
- 2021 он “Ч.Баттогтох АШУҮИС-ийн Салбар дундын Био-Анагаахын хүрээлэнгийн өнөөгийн байдал, судалгаа шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэл, хэтийн төлөв
- 2022 он Ч.Баттогтох Монгол оронд тархсан хеликобактерийн CagА хэв шинжийг тодорхойлсон дүн
- 2022 он Г.Ануужин “Баянзүрх дүүргийн нэвчилттэй болон нэвчилтгүй суурин нүхэн жорлонтой зарим айл өрхийн бактерийн гаралтай өнгөн хөрсний бохирдлыг харьцуулсан судласан дүн” Эрдмийн чуулган-63 Эрдмийн сургуулийн салбар хуралдаан 23х
- 2022 он А.Аварзэд Уламжлалт анагаах ухааны магистрын сургалтын хөтөлбөрийн үйлчилгээний чанарын үнэлгээ. Төгсөлтийн сургалтын салбар хуралдааны эмхэтгэл 2022.х 103-104.
- 2023 он А.Аварзэд Шээсний шинжилгээний зарим үзүүлэлтэд хадгалах хугацаа нөлөөлөх нь. Био Анагаахын сургуулийн 20 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал 2023.
- 2023 он А.Аварзэд Шээсний ариун чанарын шинжилгээ болон шинжлэгдэхүүнийг хадгалах хугацаа хоорондын хамаарлыг судалсан нь. Хүрэлтогоот-2023 эрдэм шинжилгээний хурал 2023. х18
- 2023 он Ч.Баттогтох Био-Анагаахын судалгааны Монгол улсын өнөөгийн байдал
- 2023 он Ч.Баттогтох Цар тахлын эхэн үед Монгол улсад голомтлон тархсан SARS-CoV-2-ийн удмын хэв шинжийг тодорхойлсон дүн
- 2023 он Б.Отгонжаргал Кандидийн төрлийн мөөгийг атопийн арьсны үрэвсэлтэй хүүхдүүдэд тодорхойлсон нь
- 2023 он Ч.Баттогтох Монгол Улсад 2020-2021 онд тархсан SARS-COV-2-ийн удмын хэв шинжийг бүтэн геномын дараалал тогтоох шинжилгээний аргаар тогтоосон дүн
- 2023 он Ч.Баттогтох Current situation of Biomedical Sciences in MNUMS
- 2023 он Ч.Баттогтох Biobanking in Pediatric health care: evolution and future directions
- 2023 он Ч.Баттогтох “Use of real-time reverse transcription polymerase chain reaction (RT-PCR) analysis in the detection of SARS-CoV-2 virus in saliva samples and its mutations analysis
- 2023 он Ч.Баттогтох Does Inactivated Probiotic Hydrogel have skin Inflammation effects?
- 2023 он Ч.Баттогтох A study of dietary habits, health status and biodiversity of intestinal Lactobacillus in Mongolian and Inner Mongolian adults. Prospects of probiotics based on Lactic Acid Bacteria:Research and Application
Дэлэгийн Золзаяа, ХСХ-ын албаны дарга
Боловсролын байдал, мэргэшлийн зэрэг: АУ-ны магистр
Ажилласан хугацаа (улсад болон МЯЭ-д), ажилласан түүх: АШУҮИС-д 12 жил багшлаж байна, МЯЭ-т 6 жил ажиллаж байна.
Мэргэжлийн зөвлөл, холбоодын гишүүнчлэл: ЭМЯ-ны Лабораторийн салбар зөвлөлийн гишүүн, Халдварын сэргийлэлт, хяналтын Монголын нийгэмлэгийн гишүүн, Чанар аюулгүй байдлын Монголын нийгэмлэгийн гишүүн
Хэрэгжүүлсэн төсөл, судалгаа, хэвлүүлсэн бүтээл:
- “Хлоргексидин биглюконат агуулсан халдваргүйтгэлийн уусмалын бичил биетний эсрэг идэвхт чанарыг судлах нь”
- “Цэргийн алба хаагчдад амьсгалын дээд замын өвчин үүсгэгчийг тодорхойлох”
- “Шүд цооролтой болон цооролгүй хүний Streptococcus mutans-ийн хоруу чанарыг тодорхойлсон дүн”
- Д.Золзаяа, Э.Дөлгөөн, Ч.Базардарь, З.Гэрэлцэцэг, Б.Мөнхцэцэг, Ч.Баттогтох, Б.Болортуяа, “Эмнэлгийн ажилчдын гепатит В вирусийн эсрэг вакцины дараах дархлаажуулалтын хариу урвалын үнэлгээ”, АШУҮИС, Эрдмийн чуулган-65, ханын илтгэл
Эрдэнэбатын Дөлгөөн, ХСХ-ын албаны тархвар судлаач
Боловсролын байдал, мэргэшлийн зэрэг: Бакалавр
Ажилласан хугацаа (улсад болон МЯЭ-д), ажилласан түүх: Улсад 8 жил, МЯЭ-т 6 жил ажиллаж байна.
Мэргэжлийн зөвлөл, холбоодын гишүүнчлэл: Халдварын сэргийлэлт, хяналтын Монголын нийгэмлэгийн гишүүн, Чанар аюулгүй байдлын Монголын нийгэмлэгийн гишүүн
Хэрэгжүүлсэн төсөл, судалгаа, хэвлүүлсэн бүтээл
- Улаанбаатар хотын гадаад орчинд ажиллагчдын дэгдэмхий органик нэгдлийн өртөлтийг тодорхойлсон урьдчилсан дүн. Нийгмийн эрүүл мэндийн эрин сэтгүүл
- Улаанбаатар хотын гадаад орчинд ажиллагсдын угаарын хийн өртөлтийн судалгаа. ЭМШУСэтгүүл 2021:17(64), х
- Улаанбаатар хотын гадаад орчинд ажиллагчдын дэгдэмхий органик нэгдлийн өртөлтийг тодорхойлсон урьдчилсан дүн.“Эрдмийн чуулган-61” Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн салбар хуралдаан.
- Улаанбаатар хотын гадаад орчинд ажиллагчдын цулцанд нэвтэрдэг тоосны өртөлтийг тодорхойлсон урьдчилсан дүн
- ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН ГЕПАТИТ В ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ДАРААХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХАРИУ УРВАЛЫН ҮНЭЛГЭЭ-эрдмийн чуулган 65
- International Society for Quality in Health Care (ISQua)-с зохион байгуулагддаг ISQua’s 40st International Conference- ”Evaluation of immune response to hepatitis b vaccine in healthcare workers at mongolia-japan hospital of mongolian national university of medical science”
- ISQua’s 41st International Conference ”Multidrug Resistant Bacterial Colonization detection rate among ICU admission patient in University Hospital of Mongolia”
- 2025 онд Япон улсад зохион байгуулагдах 20th Annual Congress of Japanese Society for Quality and Safety in Healthcare-д “MRSA screening positivity rate among hospital attendees at a University Hospital in Mongolia” and “Enhancing rational antibiotic use: A two-year review of antimicrobial rounds at Mongolia-Japan Hospital” сэдэвт аман илтгэл хэлэлцүүлэхээр шалгарсан.