Хөдөлмөрч засалчаар ажилласан Япон улсын сайн дурын ажилтан Тояа Нацүко-д талархал илэрхийллээ.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Сэргээн засах анагаах ухааны төвд 2024–2025 онд хөдөлмөр засалчаар ажилласан Япон улсын сайн дурын ажилтан Тояа Нацүко-д талархал илэрхийллээ.
Тэрээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд хөдөлмөр заслын чиглэлээр манай хамт олонтой үр бүтээлтэй хамтран ажилласан бөгөөд түүний мэргэжлийн ур чадвар, ажилдаа хариуцлагатай, чин сэтгэлээсээ хандсан хандлага нь эмч, мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн юм.
Монголын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол-Японы эмнэлгийн зүгээс талархлын бичиг гардуулан, хүндэтгэл үзүүллээ.
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.