ДЭЛХИЙН ШИМ ТЭЖЭЭЛИЙН ӨДӨР 2025 ОНЫ 5 САРЫН 28-30

АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг нь Дэлхийн шим тэжээлийн өдрийг анх удаа 5 сарын 30-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү өдөрлөгийн үеэр МЯЭ-ийн алба нэгжийн ажилчдад болон эмнэлгээр үйлчлүүлэгчдэд биеийн ерөнхий үзүүлэлт, бодисын солилцооны хэмжилт, мөн түүнчлэн шим тэжээл, эрүүл хооллолтыг зөвлөгөөг хүргэв.
Тус үйл ажиллагааг Монгол-Японы эмнэлгийн Хоол Шим Тэжээлийн Алба болон Үйлчлүүлэгч Дэмжих Алба хамтран зохион байгуулсан бөгөөд АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Тэнхимийн багш Н.Туул, “Үлэмж Органик” ХХК, “Глютенгүй хүнс сервис” ХХК, “Биомед Трейд” ХХК болон “ЭМЭДЮС” ХХК-ийн хамт олон дэмжин ажиллаа.
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.