“Өвдөгний хиймэл үеийг роботикоор суулгах мэс заслыг” Монголд анх удаа АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн Гэмтэл, согог судлалын тасгаас санаачлан БНСУ-ын “Seoul Now” эмнэлэг”ийн Гэмтэл, согог судлалын мэс заслын профессор Хокван Рютай хамтран амжилттай нэвтрүүллээ. Өвдөгний хиймэл үеийг роботикоор суулгах мэс заслыг 2 өдрийн турш 5 үйлчлүүлэгч дээр амжилттай мэс засал эмчилгээг хийж гүйцэтгэсэн. Энэхүү роботикийн мэс заслыг нэвтрүүлэхэд хамтран ажилласан “Sungwon medical korea”, Implantcast, “Тимус фарм” ХХК-д талархал илэрхийлье.
© 2024 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.