Эмнэлгийн танилцуулга

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол-Японы эмнэлэг нь анх 2016 онд Монгол Улс болон Япон улсын Засгийн газрын тэргүүнүүд Их сургуулийн
дэргэдэх эмнэлэг байгуулах гэрээг үзэглэснээр Их сургуулийн эмнэлгийн шав тавигдаж, хоёр орны эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон эмнэлгийн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй
билээ.

Ийнхүү Японы ард түмний дэмжлэгээр 2019 онд олон улсын стандартад нийцсэн орчин үеийн дэд бүтэц, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдан ашиглалтад
орсон нь томоохон бүтээн байгуулалт болсон.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэг нь “Олон улсын жишигт нийцсэн Их сургуулийн эмнэлэг байна” хэмээн тодорхойлсон алсын
хараа, “Улсын хэмжээнд төрөлжсөн мэргэшлээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэх, оношилгоо, эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх,
сургалт, судалгаа, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлнэ” гэсэн эрхэм зорилготой ажиллаж байна.

Манай эмнэлэг нь улсын хэмжээнд Их сургуулийн эмнэлгийн тогтолцоогбүрэлдүүлэн эмнэлзүйн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалт явуулах, олон улсын түвшний эмнэлзүйн судалгаа хийх бааз эмнэлэг юм. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэгт 2017 оноос Япон улсын эмнэлгийн менежментийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, төгөлдөршүүлэх төслийг Японы ЖАЙКА Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд тус төслийн хүрээнд Их сургуулийн эмнэлгийг чадавхжуулах, тогтолцоог бэхжүүлэх төслийн 2-р үе шат амжилттай хэрэгжиж эхлээд байна.

Монгол-Японы эмнэлэг нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж ажилладаг бөгөөд япон менежментийн онцлог болох "Үйлчлүүлэгч дэмжих
албаны менежментийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт анхлан амжилттай хэрэгжүүлж, 2025 онд шинэлэг санаачилгыг оюуны өмчийн гэрчилгээгээр
баталгаажуулсан.

Тус албаны үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, мэдээлэл, дэмжлэгээр хангах, тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй, эмнэлгээс гарах үеийн менежментийг үйлчлүүлэгч төвтэй болгоход чиглэсэн бөгөөд энэхүү туршлагыг улсын бусад эмнэлгүүдэд түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж эхлүүлээд байна. Монгол-Японы эмнэлгийн хамт олон нь үйл ажиллагаа эхэлсэн цагаасаа Үндэсний магадлан итгэмжлэлээр 2019, 2021, 2025 онуудад, Олон улсын чанарын баталгаажилтын ISO 9001:2015 магадлан итгэмжлэлээр 2022 онд, ISO 15189:2022 олон улсын магадлан итгэмжлэлээр 2024 онд тус тус итгэмжлүүлсэн.

АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар, доктор, профессоруудаар ахлуулсан эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн багаар төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх, оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт технологийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхийг эрхэм зорилго болгон ажиллахдаа
улсын хэмжээнд жилд амбулаторийн тусламж үйлчилгээг 175.000 гаруй үйлчлүүлэгчдэд 28 төрлийн мэргэжлийн үйл оношны үзлэг шинжилгээ хийж, 5700 гаруй хэвтэн эмчлүүлэх
тусламж үйлчилгээг дотор мэдрэлийн оношоор, 3500 гаруй мэс заслын тусламжийг үзүүлж байна.

Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн тоо, тусламж үйлчилгээний цар хүрээ нэмэгдэж байгаа энэ үед ямагт эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ эмчлүүлэгчдийн аюулгүй байдал, чанарыг эрхэмлэж, шинэ технологийг нэвтрүүлэгч эрүүл мэндийн салбартаа манлайлагч хамт олон байхыг зорьж байна.

 

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.