Захирлын мэндчилгээ

Монгол улсын эрүүл мэндийн салбарт анх удаа их сургуулийн эмнэлгийг үүсгэн хөгжүүлж, япон менежмент, шилдэг чанарыг эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж буй, эрдэмлэг, эвтэй, эрч хүчтэй хамт олноо төлөөлөн мэндчилж байгаадаа баяртай байна.

АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг нь Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулагдан 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн билээ.

Манай  эмнэлэг нь үйлчлүүлэгч төвтэй, нотолгоонд суурилсан, аюулгүй тусламж үйлчилгээг үзүүлэх, шинжлэх ухааны ололтыг практикт нэвтрүүлж, анагаах ухааны эрдэм шинжилгээ, судалгааны жишиг төв бүхий үндэсний тэргүүлэгч эмнэлэг байх эрхэм зорилготой.

АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлгийн эрдэмтэн, багш, эмч, мэргэжилтнүүдийн баг хамт олон, олон улсын стандартад нийцсэн тохилог тухтай орчинд, орчин үеийн  өндөр хүчин чадал бүхий оношилгооны тоног төхөөрөмжөөр, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна.  Мөн 28 чиглэлийн нарийн мэргэжлийн амбулаторийн үзлэг, хэвтүүлэн эмчлэх тасгуудад амьсгал, хоол боловсруулах, мэдрэлийн эрхтэн тогтолцоо, хүүхэд болон эмэгтэйчүүдийн эмгэгийн эмчилгээ ба чих хамар хоолойн , нүдний, ерөнхий, эмэгтэйчүүдийн, хавдрын болон гэмтэл согогийн мэс засал эмчилгээг ард иргэддээ хүргэж байна.

Та бүхний үнэтэй санал, зөвлөгөөг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусган ажиллахад бэлэн байна.

Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе!

 

 

© 2024 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.