13270, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12-р хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

976-7700-2528 08:20-16:20

Зүрх судасны тасаг

Зүрх судасны тасаг нь  Эрүүл Мэндийн Сайдын   2019 оны 3-р сарын 26-ны өдрийн А/137 тушаалаар батлагдсан АШУҮИС-ийн Эмнэлгийн дүрмийн 3.4 дэх заалтыг үндэслэн гаргасан Монгол-Японы Эмнэлгийн захирлын 2020 оны 1-р сарын 16-ны өдрийн А/03 тушаалаар зохион   байгуулагдсан.

Тасгийн эрхэм зорилго:
Нотолгоонд суурилсан зүрх судасны тусламж үйлчилгээг олон улсын болон үндэсний  удирдамжийн дагуу мэргэжлийн чадварлаг багаар түргэн шуурхай  үзүүлэх.

Тасгийн бүтэц, зохион байгуулалт: Зүрх судасны  тасаг нь  амбулатори, хэвтэн эмчлүүлэх хэсэг, зүрх сэтгүүрдэх лаборатори гэсэн 3 нэгжээс бүрдэнэ. АШУҮИС-ийн Зүрх судлалын тэнхимийн багш нар эмнэлгийн зүрх судасны тасгийн эмч сувилагч нартай нэг баг болон хамтарч ажилладаг

Манай тасгийн хамт олон:

  •  Тасгийн  эрхлэгч Ө.Цолмон
  •  Тасгийн эмч нар:   Б.Бурмаа, Н.Баясгалан, Х.Чингэрэл,  Ц.Сумъяа,.Бат-Эрдэнэ, С.Пагмадулам,  Ж.Өлзийбуян
  • Тасгийн сувилагчид: П.Бямбасүрэн, Х.Алтанцацрал,  Д.Даариймаа.

1. Тасгийн үйл ажиллагааны чиглэлүүд:

  • Зүрх судасны тусламж үйлчилгээ
  • Зүрхний эмчийн үзлэг
  • Зөвлөх эмчийн үзлэг
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Холтерийн мониторинг
  • Зүрхний ачаалалтай сорил
  • Зүрхний хэт авиан шинжилгээ
  • Тасагт хэвтүүлэн  эмчлэх үйлчилгээ
  • Профессорын тасгийн тойрон үзлэг
  • Өдрийн эмчилгээ

2. Сургалтын үйл ажиллагаа

  • Тасгийн эмч, сувилагч нарын тасралтгүй сургалт
  • Төгсөлтийн дараах үндсэн мэргэжлийн ба мэргэшүүлэх сургалт
  • Эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт
  • Ард иргэдэд зориулсан сургалт

3. Эрдэм шинжилгээний ажил

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх

Бидний давуу тал

  • Зүрх судасны тусламж үйлчилгээг олон улсын болон үндэсний удирдамж, стандартуудын дагуу үзүүлнэ.
  • Түгээмэл тохиолддог артерийн гипертензи, зүрхний ишеми өвчин, цусан дахь өөх тосны алдагдал зэргээс эхлэн ховор тохиолдох зүрхний төрөлхийн гажгуудын оношлогоо, эмчилгээг хийж, зөвлөгөө өгнө.
  • Япон, БНСУ, Израйль, ОХУ, Герман улсад мэргэжил дээшлүүлсэн  эмч нарын баг та бүхэнд тусламж үйлчилгээг хүргэнэ.