Зүрх судасны тасаг
Зүрх судасны тасаг нь Эрүүл Мэндийн Сайдын 2019 оны 3-р сарын 26-ны өдрийн А/137 тушаалаар батлагдсан АШУҮИС-ийн Эмнэлгийн дүрмийн 3.4 дэх заалтыг үндэслэн гаргасан Монгол-Японы Эмнэлгийн захирлын 2020 оны 1-р сарын 16-ны өдрийн А/03 тушаалаар зохион байгуулагдсан.
Тасгийн эрхэм зорилго:
Нотолгоонд суурилсан зүрх судасны тусламж үйлчилгээг олон улсын болон үндэсний удирдамжийн дагуу мэргэжлийн чадварлаг багаар түргэн шуурхай үзүүлэх.
Тасгийн бүтэц, зохион байгуулалт: Зүрх судасны тасаг нь амбулатори, хэвтэн эмчлүүлэх хэсэг, зүрх сэтгүүрдэх лаборатори гэсэн 3 нэгжээс бүрдэнэ. АШУҮИС-ийн Зүрх судлалын тэнхимийн багш нар эмнэлгийн зүрх судасны тасгийн эмч сувилагч нартай нэг баг болон хамтарч ажилладаг
Манай тасгийн хамт олон:
- Тасгийн эрхлэгч Ө.Цолмон
- Тасгийн эмч нар: Б.Бурмаа, Н.Баясгалан, Х.Чингэрэл, Ц.Сумъяа,.Бат-Эрдэнэ, С.Пагмадулам, Ж.Өлзийбуян
- Тасгийн сувилагчид: П.Бямбасүрэн, Х.Алтанцацрал, Д.Даариймаа.
1. Тасгийн үйл ажиллагааны чиглэлүүд:
- Зүрх судасны тусламж үйлчилгээ
- Зүрхний эмчийн үзлэг
- Зөвлөх эмчийн үзлэг
- Зүрхний цахилгаан бичлэг
- Холтерийн мониторинг
- Зүрхний ачаалалтай сорил
- Зүрхний хэт авиан шинжилгээ
- Тасагт хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ
- Профессорын тасгийн тойрон үзлэг
- Өдрийн эмчилгээ
2. Сургалтын үйл ажиллагаа
- Тасгийн эмч, сувилагч нарын тасралтгүй сургалт
- Төгсөлтийн дараах үндсэн мэргэжлийн ба мэргэшүүлэх сургалт
- Эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт
- Ард иргэдэд зориулсан сургалт
3. Эрдэм шинжилгээний ажил
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх
Бидний давуу тал
- Зүрх судасны тусламж үйлчилгээг олон улсын болон үндэсний удирдамж, стандартуудын дагуу үзүүлнэ.
- Түгээмэл тохиолддог артерийн гипертензи, зүрхний ишеми өвчин, цусан дахь өөх тосны алдагдал зэргээс эхлэн ховор тохиолдох зүрхний төрөлхийн гажгуудын оношлогоо, эмчилгээг хийж, зөвлөгөө өгнө.
- Япон, БНСУ, Израйль, ОХУ, Герман улсад мэргэжил дээшлүүлсэн эмч нарын баг та бүхэнд тусламж үйлчилгээг хүргэнэ.