Сайн дурын ажилд оролцсон тухай серфитикат гардууллаа

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, хичээл зүтгэл, сэтгэл зүрхээ зориулан ажилласан сурагч, оюутан залуустаа талархал илэрхийлж, сайн дурын ажилд оролцсон тухай серфитикат-ийг ёслол төгөлдөр гардууллаа.
Тэд эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, үйлчлүүлэгчдэд эелдэг харилцаа, тусламж үйлчилгээгээр хандсан нь хамт олны талархлыг хүлээсэн, үнэ цэнтэй оролцоо байлаа.
Сайн дурын ажил бол нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарласан, ирээдүйн эмч мэргэжилтнүүдийн хүмүүнлэг зан чанарыг төлөвшүүлэх чухал алхам юм.
Бид та бүхнээр бахархаж байна!
Ирээдүйн их үйлсэд нь амжилт хүсье!

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр – 2025

Энэ жил Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр нь дөнгөж төрсөн болон 0–9 насны хүүхдүүдийн аюулгүй, чанартай тусламж үйлчилгээ сэдвийн хүрээнд “Төрсөн цагаас нь аюулгүй байдалд анхааръя!” уриатай зохион байгуулагдаж байна.

Монгол-Японы эмнэлэг хүүхэд бүрийн эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй орчин бүрдүүлэх үйлсэд нэгдэж байна.

Хүүхдэд – өөрийгөө хамгаалах энгийн дадал зуршил
Эрүүл мэндийн ажилтан – хүүхдийн хэрэгцээнд нийцсэн аюулгүй тусламж
Асран хамгаалагчдад – хүүхдээ хамгаалах идэвхтэй оролцоо
Багш нарт – сургууль, цэцэрлэгийн аюулгүй орчин

ДЭМБ-ын видеог хуваалцаж байна – хамтдаа үзээд, хамтдаа хамгаалъя!

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн 350 ортой өргөтгөл барихаар барилгын зураг төслийн ажил хийгдэж байна.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр дэх АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн 350 ортой өргөтгөл барихаар барилгын зураг төслийн ажил хийгдэж байна.
Эмнэлгийн өргөтгөлийн зураг зурж буй компанийн мэргэжилтнүүд алба, тасаг, нэгжүүдэд барилгын зураг төслийг танилцуулж, саналыг нь авав.
Цаашид баг тус бүртэй жижиг бүлгийн хэлэлцүүлгүүдийг хуваарь гарган хийхээр тохиролцов. Их сургуулийн эмнэлгийн томоохон бүтээн байгуулалтанд хүн бүрийн хүчин зүтгэл чухал, та бүхэнд амжилт хүсье!

Хэт авианы гардан сургалтыг зохион байгууллаа.

АШУҮИС -ийн АУС, АШУҮИС-ийн МЯЭ -ийн Радиологийн төв, АУС-ийн Эмнэлзүйн Ур Чадварын Төв хамтран хэт авианы гардан сургалтыг 2025 оны 08-р сарын 05-07 өдрүүдэд зохион байгуулсан.
Нийт 37 дүрс оношилгооны эмч нар хамрагдан хөхний, үений, судасны хэт авиан талаар онолын болон гардан сургалтанд сертификатуудаа гардан авсан.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт БНСУ-ын Чунг-нам Үндэсний Их Сургуулийн төлөөлөгчид зочиллоо.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт БНСУ-ын Чунг-нам Үндэсний Их Сургуулийн төлөөлөгчид зочиллоо.
АШУҮИС болон Чунг-нам Үндэсний Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд тус их сургуулийн төлөөлөгчид 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт зочлон Яаралтай тусламж, Дүрс оношилгоо, Мэс засал ба Дурангийн тасгуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Чунг-нам их сургуулийн зочид төлөөлөгчдийг Монгол-Японы эмнэлгийн захирал, АУ-ны доктор П.Баясгалан, Анагаах Ухааны Сургуулийн багш Э.Сарнай, Мэс заслын тасгийн эрхлэгч Б.Баатарсүрэн нар хүлээн авч уулзаж, их сургуулийн эмнэлэг хоорондын эрүүл мэндийн боловсрол солилцоо, цаашдын судалгаа, эмнэлзүйн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.