Эмч нар

С.АЛТАНЧИМЭГ

Эрчимт эмчилгээний эмч

Н.СУВД-ЭРДЭНЭ

Эрчимт эмчилгээний эмч

Б.Уянга

Эрчимт эмчилгээний эмч

Э.САЙНЕРӨӨЛТ

Эрчимт эмчилгээний эмч

А.ТЭЛМЭН

Эрчимт эмчилгээний эмч

Г.ЗОЛГЭРЭЛ

Эрчимт эмчилгээний эмч

ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТАСАГ

                          

Бидний тухай: АШУҮИС-ийн МЯЭ-ийн ЭЭТ 2020.10.01-нд нээгдсэн. Манай мэргэжлийн баг хамт олон 6 эмч, 13 сувилагч, 4 үйлчлэгчтэй ба эрчимт эмчилгээний тусламжийг үйлчлэх хүрээний ард иргэдэд 24/7 цагийн турш аюулгүй, хүртээмжтэй, чанарын өндөр түвшинд хүргэхийг зорин ажиллаж байна.

Алсын хараа: Эрчимт эмчилгээний мэргэшлийн боловсон хүчнийг бэлтгэх үндэсний төв болно.

Тасаг /нэгж, тэнхимийн/ зорилго: АШУҮИС-ийн Монгол-Япон Эмнэлэгт амь тэнссэн үеийн тусламжийг хүртээмжтэй, аюулгүй, чанартай үзүүлнэ.

 

                           

Үнэт зүйлс: Бид эрчимт эмчилгээний тусламжийг оношлогоо, эмчилгээний орчин үеийн эмнэл зүйн удирдамжийн  дагуу үзүүлж байна. Эмнэлэг дэх амь тэнссэн үеийн тусламжийн тогтолцоог хөгжүүлж эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн “Code blue” баг болон “Шуурхай удирдлагын” багийн бүрэлдүүлэн ажиллаж байна. ЭЭТ агаарын сөрөг даралт бүхий халдварын сэргийлэлтийн стандарт зэрэглэлийн өрөөнүүдэд дархлаа дарангуйлагдсан болон халдварын сэжигтэй эмчлүүлэгчийг бүрэн тусгаарлан эмчилгээ үйлчилгээг үзүүлнэ. ЭЭТ-т Сувилахуйн тусламжийг амь тэнссэн үеийн тусламжийн мэргэжлийн сувилахуйн багаар үзүүлж байна.

Чиг үүрэг: Амь тэнссэн төлөвт цочмог өвчний улмаас орсон мэс заслын болон дотрын чиглэлийн эрчимт эмчилгээний лавлагаа шатлалын мэргэшлийн тусламжийг насанд хүрэгчдэд үзүүлэх.

Холбоо барих утас: 1025

© 2024 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.