Дотрын нэгдсэн тасгийн товч танилцуулга
АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлгийн Дотрын нэгдсэн тасаг ньанх 2019 оны 10-р сарын 1-ээс амбулаторийн тусламж үйлчилгээг, 2020 оны 09дүгээр сарын 05-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тасаг нь БЗД-ийн 5 хорооны иргэдийг харъяаллын дагуу, мөн бусад иргэдэд дотор, мэдрэлийн чиглэлээр эмнэлзүйн заавар, удирдамжийн дагуу хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Тасгийнорон тооны5 их эмч, 15сувилагчийн зэрэгцээМонголУлсын хүний гавьяат эмч,зөвлөх, тэргүүлэх, ахлах зэрэгтэй эмч нар, АШУҮИС-ийн багш нараас бүрдсэн туршлагатай эмч нарын багаар дотрын ерөнхий болон уушги, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн, бөөр, дотоод шүүрлийн булчирхай, ревматологи, цус судлал зэрэг төрөлжсөн мэргэжлийн чиглэлээр эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Тус тасаг нь хэвтэн эмчлүүлэх нийт 9 өрөөтэй бөгөөд энгийн 4 өрөө, VIP 1 өрөө, сөрөг даралттай 2 өрөө, өндөр хяналттай 2өрөө,нийт 27 ортой.