“АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОН ЭМНЭЛГИЙН МЕНЕЖМЕНТ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ХАМТАРСАН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2 ДАХ УДААГИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус хуралдаанд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кенсүке, ЭСЯ-ны нэгдүгээр нарын бичгийн дарга Матоба Сатоши, Японы ЭСЯ-ны төлөөллүүд, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, Монгол-Япон эмнэлгийн захирал М.Адилсайхан болон холбогдох албан тушаалтнууд, АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн Стратеги төлөвлөгөө болон төслийн үйл ажиллагааны явц, үр дүн, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-II хүрээнд эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах, төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг сайжруулах, сургалтын эмнэлгийн тогтолцоог улам төгөлдөржүүлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх, судалгаа шинжилгээний хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой юм.
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.