ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ 2024.11.14-нд зохион байгууллаа.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, АШУҮИС-ийн АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхим, тэнхмийн дэргэдэх “Эндокрин” клубын оюутнууд, АШУҮИС-ийн МЯЭ-ийн Үйлчлүүлэгчийг дэмжих албатай хамтран “Чихрийн шижин ба нийгмийн хамгаалал” уриан дор ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ 2024.11.14-нд зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр 200 гаруй үйлчлүүлэгчдэд чихрийн шижингийн эрсдлийн үнэлгээ хийж, эрсдэлт бүлгийн болон Чихрийн шижинтэй иргэдэд хөлийн үзлэг, ясны сийрэгжилтийг тодорхойлж, Монгол Эм Импекс Концерн хамтран үйлчлүүлэгчдэд эрдэс тодорхойлох багажаар эрдэсийн үнэлгээ хийлээ. Мөн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Үйчлүүлэгчийг дэмжих алба, “Монгол Эм Импекс Концерн” хамтран хэвтэн эмчлүүлэх тасгийн эмчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулж, Дотоод шүүрэл судлалын профессорын багаас “Чихрийн шижин хэв шинж 2” эмчлүүлэгчийн гарын авлагыг “Монгол Фарм”ХХК-тай хамтран зорилтот бүлгийн хүмүүст өглөө.
*Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлтэй зургийг ашигласан болно.
 
Хуваалцах

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.