Эрүүл мэндийн даатгалаар ангиографи оношилгоо, эмчилгээ хийж байна.

АШУҮИС-ийн Монгол-Япон Эмнэлгийн ангиографийн багийн эмч, ажилчид Эрүүл мэндийн даатгалаар дараах эмчилгээ, оношилгоог хийж байна. Үүнд:
– Элэгний эсийн хорт хавдрыг тэжээгч артерийн судсыг бөглөх эмчилгээ
– Элэгний эсийн хорт хавдрыг дулааны аргаар түлэх эмчилгээ
– Элгийг тэжээгч үүдэн венийн салааг бөглөх эмчилгээ
– Цөсний замын бөглөрөл, дарагдлын үед гадагшлуулагч гуурс тавих мэс ажилбар
– Хэт авиан хяналтанд хийгдэх нарийн зүүний эдийн болон эсийн шинжилгээ (хөх, элэг, бамбай булчирхай…гэх мэт)
– Умайн булчингийн хоргүй хавдрыг дулааны аргаар түлэх эмчилгээ
– Умайн булчингийн хоргүй хавдрын тэжээгч артерийн судсыг бөглөх эмчилгээ
Хуваалцах

© 2024 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.