13270, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12-р хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

976-7700-2528 08:20-16:20

Эмч нар

Монголын уламжлалт анагаах ухааны үндэсний төв

Албаны танилцуулга

Монгол уламжлалт анагаах ухааны үндэсний төв нь анх 2014 онд АШУҮИС-ын  Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэгт  “Уламжлалтын кабинет” нээгдэж амбулаторийн тусламж үйлчилгээг үндсэн 1 эмч, 12 багш-эмч нар ажиллаж эхэлсэн.

АШУҮИС-ийн  Захирлын зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний хурлаар хэлэлцэж, 2016 оны 06 сарын 03 өдрийн А/64 хурлын шийдвэр, захиралын тушаалаар “Уламжлалтын тасаг”,  2016 оны 07 сарын 04 өдрийн Эрүүл мэнд, спортын сайдын А/262 тоот тушаал Их сургуулийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг уламжлалт анагаах ухааны чиглэлээр  өргөжүүлэх эрхийг авч БНХАУ-ын Өвөрмонголын Үндэсний их сургуультай  хамтран ажиллах гэрээний хүрээнд 2016 оны 06 сард БНХАУ-ын Тонляо хотын Өвөр монголын үндэстний их сургуулийн 14 нэр төрлийн аппарат  тоног төхөөрөмж, эмнэлгийн ор-25, 468,470.400 төгрөг, АШУҮИС-ийн Тоног төхөөрөмж,тавилгын-463,538,817 төгрөгийн  хамтарсан хөрөнгө оруулалтын тусламжтайгаар Баянгол дүүргийн Жалханз хутагт Дамдинбазарын гудамжинд ЭБО төвийн 2 давхарт 450м2 эмнэлгийн зориулалтын байрыг түрээслэн 2016 оны 10 сарын 28-ны өдөр “Монгол анагаах ухааны клиник” нэртэй эмнэлгийн бүтэц батлагдаж, Н.Алтанхундага эрхлэгчтэй 8 үндсэн орон тоотой, МАУОУС-ын 15 багш эмч нар амбулатори, хэвтэн эмчлүүлэх 25 ортой үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн.

Үйл ажиллагааны нээлтэнд АШУҮИС-ын Боловсролын асуудал эрхэлсэн, тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Даваадорж, эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат, МАУОУС-ын захирал Д.Цэрэндагва болон ӨМҮИС-ийн дэд захирал Багана, их сургуулийн эмнэлгийн дарга Бүрэнбат, намын дарга Эрдэнэчулуун, Сувилахуйн сургуулийн захирал Ханбагана, Ясны төвийн эрхлэгч Төмөрбагана, МАУОУС-ийн багш нар оролцсон. /Зураг1, 2, 3, 4/

АШУҮИС-ийн Эмнэлэг, сургуулийн шинэ цогцолборийн А блокын В1-5 давхарт Монгол уламжлалт анагаах ухааны үндэсний төв, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, эмнэлгийн  шинэ барилгыг 2018 оны 11 сарын 02 ны өдөр ашиглалтанд оруулсан.

2018 онд  Японы Токио Ариаке Их Сургууль , тоног төхөөрөмж , өрөөний тохижилтын 675,080.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар жүдо бариа засал эмчилгээний өрөөг байгуулж өгсөн.

  • оны 06 сарын 08-нд АШУҮИС-ийн захиралын тушаалаар Монгол Япон сургалтын эмнэлгийн бүтэцэд нэгдэн Уламжлалт анагаах ухааны асуудал эрхэлсэн дэд захиралаар Б.Лагшмаа томилогдон 2019-2020 онд ажилласан. Энэ хугацаанд 2019 оны 06 сарын 16-ны нээлт, Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Японы гадаад явдлын яамны сайд нарыг хүлээж авах, АШУҮИС-ийн хүндэт профессор гардуулах ёслолын үйл ажиллагааны зохион байгуулалтыг хариуцан ажилласан. Гадаад харилцаа, сургалтын албыг давхар хариуцан ажиллаж байсан. Монгол Уламжлалт Анагаах Ухааны Үндэсний Төвд 2019 оны 08, 09 сард  төвийн дарга-1, уламжлалт анагаах ухааны их эмч-3, зүү төөнө засалын их эмч-3, дотрын эмч-1, ахлах сувилагч-1, уламжлалт анагаах ухааны сувилагч- 5, сэргээн засах сувилагч-2 , ерөнхий мэргэжлийн сувилагч-5 , эм найруулагч-1 гэсэн үндсэн орон тооны ажилтануудыг зохих журмын дагуу сонгон шалгаруулалтаар авч ажиллуулсан.

2019 оны 09 сард Төвийн даргаар Н.Алтанхундага томилогдон уламжлалт анагаах ухаан, зүү төөнө заслын 8 эмч, хөдөлгөөн засалч-1, Ц.Болормаа 2019-2021, 2021 оноос Ш.Шүрэнчимэг нар Ахлах сувилагч,  уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, ерөнхий мэргэшлийн- 12 сувилагчын үндсэн бүтэц орон тоотой, 2019 онд МАУОУС-ийн  Зөвлөх эмч-3, тасгийн эрхлэгч-4, уламжлалт анагаах ухаан, зүү төөнө засалын эмч 10 багш, 2021 оноос  ны Уламжлалт анагаах ухааны зөвлөх эмч-4, зүү төөнө заслын зөвлөх-1, тэргүүлэх -5, ахлах  зэргийн 9 эмч, профессор-4, дэд профессор-4, АУ-ны доктор 17, магистр-4 эмч багш, жүдо бариа заслын чиглэлээр гэрээ байгуулж хамтран  ажиллаж байна.

Төв нь Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг амбулатори, хэвтэн эмчлүүлэх 60 ортойгоор Уламжлалт анагаах ухааны-19, сэргээн засах-7 төрлийн эмчилгээ, сувилахуйн тусламж чиглэлээр үзүүлж байна. 2019 оны 09 сараас 2021 оны 06 сарын 16 хүртэл амбулатори-7000 гаруй, хэвтэн эмчлүүлэх тасагт-4000 орчим, 2021 оны 04 сарын 27-оос 77 ор дэлгэн 400 гаруй хүнд Короновируст халдвар/Ковид-19/-өөр өвчилсөн хөнгөн, хүндэвтэр хэлбэрээр өвдсөн уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг хавсран эмч, сувилагч нар ажиллаж байна.

Энэ хугацаанд төвийн Уламжлалт анагаах ухааны  Зөвлөх -2 эмч-багш,  тэргүүлэх–1 эмч багш, ахлах – 6 эмч мэргэшлийн зэрэг, Профессор-2, дэд профессор-3, АУ-ны магистр-3 эмч хамгаалж зэрэг, цолоо ахиулсан амжилт үзүүллээ.

Төвийн хамт олон  2 жилийн хугацаанд хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн “Хөдөлмөрийн хүндэт”-2, ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” -1, “Жуух бичиг”- 7 цол, тэмдэгээр шагнагдсан.