АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг магадлан итгэмжлэлийн үнэлгээнд амжилттай хамрагдлаа

Тасаг:

Эрдмийн цол зэрэг:

Имэйл хаяг:

2025 оны 7-р сарын 3, 4-ний өдрүүдэд Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам болон Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс томилогдсон магадлан итгэмжлэлийн ажлын хэсэг манай эмнэлэгт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг ЭМС-ын А554 тоот тушаалын дагуух магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтээр 2 өдрийн туршид үнэллээ.
Энэхүү үнэлгээгээр манай эмнэлэг үйл ажиллагаа эрхлэх эрхээ баталгаажуулж, магадлан итгэмжлэлд “амжилттай” үнэлүүлсэн тухай шинжээчдийн багийн урьдчилсан дүнг авсан бахархалт мэдээг дуулгахад таатай байна.
Бидний хамтын хүч, тасралтгүй хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж, магадлан итгэмжлэлийн багийн зүгээс амжилттай тэнцсэн гэх урьдчилсан дүгнэлтийг гаргасанд гүн талархалтай байна. Хамт олондоо, бүх алба, тасгийнхандаа болон хамтран зүтгэсэн хүн бүхэнд халуун баяр хүргэе!
Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн, чанартай, хүртээмжтэй, аюулгүй хүргэх эрхэм зорилгодоо тууштай үнэнч хэвээр байх болно.

БНСУ-ЫН ЙОНСЕЙ ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУД АШУҮИС-Д АЙЛЧИЛЛАА

Тасаг:

Эрдмийн цол зэрэг:

Имэйл хаяг:

БНСУ-ын Йонсей их сургуулийн Эрүүл мэндийн системийн ерөнхийлөгч Профессор Ки Чан Кеум, СКЛ группын ерөнхийлөгч, Йонсей их сургуулийн төгсөгчдийн холбооны тэргүүн Куон Рүил Лий, Йонсей их сургуулийн Севиранс эмнэлгийн ерөнхий захирал Профессор Кан Ёун Лий, Йонсей Хавдар судлалын төвийн ерөнхий захирал Чой Жин Суб болон бусад албаны төлөөлөгчид АШУҮИС-д айлчлан ажиллаж, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Йонсей их сургуулийн удирдлагуудыг Монгол улсын ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н. Хүрэлбаатар, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж болон удирдлагууд, эмч багш, ажилчид, манай их сургуулиас Ионсей их сургуульд суралцаж байсан төгсөгчид хүлээн авч уулзан, хоёр их сургуулийн хамтын ажиллагаагааны талаар хэлэлцэж, хүний нөөцийг бэлтгэх, хавдар судлалын чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

Хөдөлмөрч засалчаар ажилласан Япон улсын сайн дурын ажилтан Тояа Нацүко-д талархал илэрхийллээ.

Тасаг:

Эрдмийн цол зэрэг:

Имэйл хаяг:

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Сэргээн засах анагаах ухааны төвд 2024–2025 онд хөдөлмөр засалчаар ажилласан Япон улсын сайн дурын ажилтан Тояа Нацүко-д талархал илэрхийллээ.
Тэрээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд хөдөлмөр заслын чиглэлээр манай хамт олонтой үр бүтээлтэй хамтран ажилласан бөгөөд түүний мэргэжлийн ур чадвар, ажилдаа хариуцлагатай, чин сэтгэлээсээ хандсан хандлага нь эмч, мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчдийн хүндэтгэлийг хүлээсэн юм.
Монголын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол-Японы эмнэлгийн зүгээс талархлын бичиг гардуулан, хүндэтгэл үзүүллээ.

Хүний нөөцийн ил тод байдлын тухай шинэ мэдээлэл №1 

Тасаг:

Эрдмийн цол зэрэг:

Имэйл хаяг:

Хүний нөөцийн ил тод байдлын тухай шинэ мэдээлэл №1
Хүний нөөцийн ил тод байдлын тухай шинэ мэдээлэл №1
Хүний нөөцийн ил тод байдлын тухай шинэ мэдээлэл №1
Хүний нөөцийн ил тод байдлын тухай шинэ мэдээлэл №1

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт дараах ажлын байранд сонгон шалгаруулж авна.

Тасаг:

Эрдмийн цол зэрэг:

Имэйл хаяг:

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт дараах ажлын байранд сонгон шалгаруулж авна.
ХҮҮХДИЙН ЭМЧ
МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
– Төрийн албан хаагчийн анкет №1 маягтыг бүрэн бөглөсөн байх
– Мэргэжил эзэмшсэн, дээшлүүлсэн дипломын хуулбар /нийтлэг шаардагдах/
– Иргэний үнэмлэхийн лавлагаа /хэвлэсэн/
– Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /хэвлэсэн/
– Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл
– 2% цээж зураг
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй эмчийн материалыг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ныг хүртэл Баянзүрх дүүрэг, 12 хороо, Амгалан, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Хүний нөөцийн хөгжлийн албанд хүлээн авна.
Байршил: Эмнэлгийн 3-р давхрын оффисын 302-305 өрөөнд
May be an image of textMay be an image of hospital and text

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.