13270, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12-р хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

976-7700-2528 08:20-16:20

Эмгэг судлалын тасаг

Эмгэг судлалын тасаг

МЯЭ-ийн Эмгэг судлалын тасаг нь Монгол улсын эмгэг судлалын салбарын оношилгоо, тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэж, тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэх,  олон улсын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, сургалт судалгааны нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, зөв менежмент бүхий үндэсний тэргүүлэх тасаг болохоор ажиллаж байна.

Манай тасаг нь эмгэг судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимжүүлж, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүргэдэг үндэсний лавлагаа, тэргүүлэх тасаг байх зорилготой эрч хүчтэй, эвсэг, чадварлаг  хамт олон ажиллаж байна. 2018-2019 онд Япон Улсын Засгийн Газар, МУ-ын засгийн газар, JICA олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар  АШУҮИС-ийн МЯЭ-ийн Эмгэг судлалын тасгийн техник технологийн шинэчлэлийг бүрэн хийж, эд эс судлалын лаборатори, задлан шинжилгээний өрөө, шарил хадгалах хөргөгч зэргийг иж бүрнээр байгууламжийн хамт угсарч, цогц хөрөнгө оруулалт хийгдсэн юм.

Эмгэг судлалын тасгийн хүний нөөцийн бодлогыг АШУҮИС-ийн ИСНЭ-ийн АӨЗ-ны хамт олон бүрэн шийдэж, мэргэжил дээшлүүлэх сургалтад ЭСШЭ-ийн тэнхимийнбагш эмгэг судлаач эмч, эсийн эмгэг судлаач эмч АУ-ы доктор Ж.Цэнгэлмаа Япон улсын Доккиогийн АУИС-ийн Оношилгооны эмгэг судлалын тасагт эмнэлзүйн дадлагыг 2016 оны 2-3 сард, ахлах багш АУ-ы доктор, эмгэг судлаач эмч, эсийн судлаач эмч Л.Саямаа, эс судлаач АУ-ы магистр О.Сүрэн нар Япон улсын “Мияазаки Их Сургууль”эмгэг судлалын тэнхимийн лабораторид2016 оны 6-7 сард мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. 2017 оны 5-6 сард  Япон улсын Доккиогийн АУИС-ийн Оношилгооны эмгэг судлалын тасагт АУ-ны доктор, багш Г.Дариймаа эмнэлзүйн дадлага хийсэн. Мөн ахлах багш  АУ-ы доктор Л.Саямаа, багш АУ-ы магистр Г.Одбаяр нар 2018 онд БНСУ-ын “АСАН  анагаах ухааны төв”-д мэргэжил дээшлүүлэхсургалтад  хамрагдсан юм.

Тус тасаг 2019 оны 06 сарын 16 наас үндсэн үйл ажиллагаагаа эхлэн амжилттай ажиллаж байна.


Эмгэг судлалын тасгийн хамт олон

  1. Тасгийн эрхлэгч: АУ-ы доктор, профессор Э.Баярмаа
  2. Эмгэг судлаач эмч: АУ-ы доктор, дэд профессор Д.Адилзаяа
  3. Эмгэг судлаач эмч: АУ-ы доктор Ж.Цэнгэлмаа
  4. Эс судлаач: АУ-ы магистр О.Сүрэн
  5. Эмгэг судлалын техникч: Б.Уранчимэг, Ц.Бадмаагарав
  6. Эмгэг судлалын туслах ажилтан: Ц.Мөнхбат

Япон улсын Sakura Finetek компанийн эдийн усгүйжүүлэх дамжлагын бүрэн автомат аппарат, будгийн болон бүрхүүл шил наах бүрэн автомат дамжлага, хөлдөөсөн зүслэгийн бүрэн иж бүрдэл аппарат, таван толгойт микроскоп, флюросценцимикроскоп, биоптик микроскоп, лааны тосон зүслэгийн аппарат, хатаах шүүгээ, эд цутгах аппарат, усан ванн, сорох шүүгээ, гүн хөлдөөгч хөргөгч, цогцос хадгалах хөргөгч г.мтоног төхөөрөмж суурилагдсан. Эмгэг эд эс судлал нь цахим технологи, компьютер, тоон дүрс анализ дээр суурилж лабораторийн анагаах ухааны өндөр техникжсэн чухал салбар болж хөгжиж байна. Орчин үед  эмнэлзүйн болон мэс заслын онош нь эмчилгээний өмнөх (мэс заслын өмнөх), эмчилгээний явцын (мэс засал хийж буй үед ) эмчилгээний дараах гэсэн 3 үе шаттайгаар баталгаажиж, амьдралын чанарыг тодорхойлж байна.Эмгэг судлалын тасгийн хамт олон нь үйл ажиллагааны үндсэн чиглэлээ тодорхойлж, багийн гишүүдийг чадавхжуулах, орчин үеийн техник технологийн хөгжлийг нутагшуулахад өөрсдийн бүтээлч, санаачилгаараа  идэвхтэй ажиллаж байна.

 

Тусламж үйлчилгээний төрөл

  • Эмгэг судлалын тасаг нь амбулаторын болон хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчийн эд, эс судлалын шинжилгээг стандарт, зааврын дагуу чанартай, түргэн шуурхай үзүүлж байна: Үүнд:
  • Оношилгооны зорилгоор мэс заслын өмнөх, мэс заслын дараах амьд сорьц (биопси), эд эрхтнийг шинжилж эмгэг судлалын дүгнэлт гаргах;
  • Мэс заслын явцад хийгдэх яаралтай хийгдэх хөлдөөсөн зүслэгийн амьд сорьцын шинжилгээнд хариу өгөх;
  • Гуужилтын, соруулалтынболон нарийн зүүний хатгалтын сорьцод эс судлалын онош дүгнэлт өгнө. Эс судлалын эрт илрүүлэгийн шинжилгээг хийх;
  • Ялган оношилгооны зорилгоор иммунохистохими, хистохимийн будаг болон өвөрмөц будгийн аргуудыг нэвтрүүлэх;
  • Зонхилон тохиолдох хавдрын эрт илрүүлэгийн эс ба эд судлалын оношилгоог хийнэ.
  • Эмнэлэгт нас барсан тохиолдолд задлан шинжилгээ хийж, эмгэг судлалын дүгнэлт гаргах;
  • Цогцос хадгалах төлбөрт үйлчилгээг үзүүлэх;
  • Эмнэлзүй, эмгэг судлалын хамтарсан конференци, зөвлөгөө, хэлэлцүүлэг хийх гм.