Мэдрэлийн тасаг

АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн бүтцэд:

  • Монгол-Япон эмнэлгийн мэдрэлийн тасаг нь 2019-2020 оны хичээлийн жилд мэдрэлийн амбулаторийн үзлэг, зөвлөгөө, нейрофизиологи(ЭЭГ, ЭМГ, ЭНМГ), нейросонологи (ДСГ, Дуплекс скан)  шинжилгээ хийж, дотрын нэгдсэн тасагт  хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ явуулж эхэлсэн түүхтэй. 
  • 2022 оны 09-р сарын 01-нээс мэдрэлийн тасгийн тусламж, үйл ажиллагаа өргөжиж, эпилепсийн төвийг байгуулан, амбулатори, хэвтэн эмчлүүлэх төрөлжсөн тусламж үйлчилгээг явуулж эхэлсний зэрэгцээ, 2022 оны 11-р сарын 11-нд  МЯЭ-т тархины цус харвалттай өвчтөнд  анхны мэдрэлийн мэс засал эмчилгээ хийсэн нь  Мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний эхлэл болсон. 
  • 2023 оны 05-р сарын 18-наас урт хугацааны видео-хяналтат тархины цахилгаан бичлэгийн тоног төхөөрөмжийг хэвтэн эмчлүүлэх тасагт суурьлуулж нэвтрүүлснээр Монголд эпилепсийн мэс засал эмчилгээг олон улсын стандартын дагуу хийгдэх үндэс суурь тавигдсан бөгөөд 2023 оны 07-р сарын 06 нд Эпилепсийн мэс заслыг Монгол-Япон эмнэлэгт анх хийсэн.
  • 2024 оны 04 сараас ХЭТ-3 тасагт мэдрэл, мэдрэлийн мэс заслын нэгдсэн тасаг 12 ортойгоор байгуулагдаж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. 
  • 2024 оны 06 сард эпилепсийн мэс засал эмчилгээний үед тархины гадрын электрод бүхий тархины цахилгаан бичлэгийг ашиглах шинэ технологийг  Монголд анх удаа эмнэлгийн практикт нэвтрүүлсэн.
  • 2024 оны 11 сараас эпилепсийн оноштой үйлчлүүлэгчдэд мэс заслын өмнө болон дараа танин мэдэхүй, ой тогтоолтын сорилыг ашиглан эпилепсийн голомт болон танин мэдэхүйн алдагдлыг үнэлж байна. 

Тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл

  • Эпилепси судлал, эпилепсийн мэс засал 
  • Тархины харвалт судлал
  • Захын мэдрэлийн эмгэг судлал
  • Хөдөлгөөний тогтолцооны эмгэг

Тусламж үйлчилгээний чиглэл 

  • Амбулатори
    • Мэдрэлийн эмчийн үзлэг оношлогоо, зөвлөгөө (хүүхэд, насанд хүрэгчдэд)
    • Мэдрэлийн үйл онош (ЭНМГ/ЭМГ, ЭЭГ, Тархины судасны хэт авиан оношлогоо-допплер, дупплекс)
    • Мэдрэлийн мэс заслын амбулаторийн тусламж
    • Эпилепсийн төвийн амбулаторийн тусламж үйлчилгээ
    • Өдрийн эмчилгээ
  • Хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ
    • Мэдрэлийн эмгэгийн  тусламж үйлчилгээ
    • Мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ
    • Эпилепсийн мэс заслын тусламж үйлчилгээ
    • Эпилепсийн мэс заслын өмнөх хагалгааны бэлтгэл, мэс заслын дараах хяналт
    • Урт хугацааны видео-хяналтат 24 цагийн тархины цахилгаан бичлэг
    • Мэдрэлийн яаралтай тусламж үйлчилгээ
    • Мэдрэлийн эрчимт эмчилгээний тусламж  үйлчилгээ

Хүний нөөцийн бүрэлдэхүүн:

Профессор-1, Дэд профессор-2, Анагаах ухааны доктор-6, Зөвлөх зэргийн эмч-4, Клиникийн профессор-1, докторант-3, Анагаах ухааны магистр-6, тэргүүлэх зэргийн эмч-1, ахлах зэргийн эмч-2  бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

    • Багш-эмч:
      • А.Товуудорж-Монгол улсын зөвлөх зэргийн эмч, АУ-ны доктор, профессор.
      • Д.Бямбасүрэн-Монгол улсын зөвлөх зэргийн эмч, АУ-ны доктор, дэд профессор.
      • Ц.Баясгалан-АУ-ны доктор, Ахлах багш
      • Ц.Дэлгэрмаа-Монгол улсын зөвлөх зэргийн эмч, АУ-ны доктор, дэд профессор
      • Н.Мэнджаргал-Мэдрэлийн их эмч, докторант
    • Үндсэн эмч:
      • М.Энхжаргал – Мэдрэлийн их эмч, Ахлах зэргийн эмч, АУ-ны магистр.
      • О.Гансувд-Мэдрэлийн эмч, Ахлах зэргийн эмч, докторант.
      • Ц.Солонго-Мэдрэлийн эмч, АУ-ны магистр.
      • Ж.Будлхам-Мэдрэлийн  эмч, АУ-ны магистр.
      • Б.Цэрэн-Очир-Мэдрэлийн мэс заслын эмч, магистрант
    • Гэрээт эмч: 
      • Д.Энхболд-Монгол улсын зөвлөх зэргийн эмч, АУ-ны доктор.
  • С.Алтан-Очир-Мэдрэлийн мэс заслын эмч, Тэргүүлэх зэргийн эмч, докторант

Тусламж үйлчилгээний сүүлийн үеийн ололт амжилт

  • Эпилепси судлалаар сургалт, эрдэм шинжилгээ, эмнэл зүйн цогц  үйл ажиллагааг явуулж,   урт хугацааны видео-хяналтат тархины цахилгаан бичлэг, эмэнд тэсвэртэй чамархайн эпилепсийн мэс засал эмчилгээнд орчин үеийн арга техник,  технологийг шинээр нэвтрүүлэн хөгжүүлж байна. 
  • Харвалт судлал, захын мэдрэлийн эмгэг, хөдөлгөөний тогтолцооны үеийн  сургалт, эрдэм судлал, эмнэлзүйн  тусламжыг амжилттай явуулж байна.  
  •  Нойр судлалын төвийн  үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлдэж байна.

 

© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.