Монгол Япон эмнэлгийн гэмтэл согогийн тасаг нь 2020 онд байгуулагдсан ба одоогоор 6 эмчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай тасгийн эмч нар нь яс үений мэс засал,
түлэнхий нөхөн сэргээх мэс засал, согог засал, хүзүү нурууны мэс засал, хүүхдийн мэс заслаар мэргэшсэн ба хэвтэн эмчлүүлэх мэс заслын тусдамж үйлчилгээ, согог заслын
амбулаторийн тусламж үйлчилгээ болон гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлж байна.
Тэргүүлэх чиглэлийн тусламж үйлчилгээ
Бусад чиглэлийн тусламж үйлчилгээ
Эмч нарын танилцуулга
Лхагвасүрэн овогтой Наранбат, Гэмтэл согогийн мэс заслын тасгийн эрхлэгч
Анагаах Ухааны доктор, дэд профессор; Ахлах зэргийн эмч
2013-2015 он Хүүхдийн гэмтэл согогийн мэс заслын эмч ГССҮТ
2015-2016 он Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын эмч ГССҮТ
2016-2019 он Монгол хьюндай гэмтэл согогийн эмнэлгийн эмнэлзүй хариуцсан дэд захирал
2019.09-Одоо хүртэл Монгол Япон эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын тасгийн эмч
2011-Одоо АШУҮИС АУС Гэмтэл согог судлалын тэнхимийн эрхлэгч
Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбооны гишүүн
Монголын үений дурангийн нийгэмлэгийн гишүүн
Монголын Түлэнхий Нөхөн сэргээх мэс заслын нийгэмлэгийн гишүүн
ЭМЯ-ны Гэмтэл согогийн салбар зөвлөлийн гишүүн
Авирмэд овогтой Эрдэнэбилэг, Гэмтэл согогийн мэс заслын тасгийн зөвлөх эмч
МУ-ын Гавъяат эмч, АУ-ы мастер, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч
Энхтүвшин овогтой Саранчимэг, Гэмтэл согогийн мэс заслын тасгийн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын эмч
Баасанжав овогтой Золбаяр, Гэмтэл согогийн мэс заслын тасгийн эмч
● Анагаах Ухааны магистр
● 2008.07-2009.07 Энхтитэм ӨЭМТ их эмч
● 2009.08-2014 ЭМШУИС Сувилахуйн сургуулийн багш
● 2014-2016 Эм зүй Био-Анагаахын сургуулийн Эмгэг физиологийн багш
● 2016-Одоо АШУҮИС АУС Гэмтэл согог судлалын тэнхимийн багш
● 2019-Одоо Монгол Япон эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын тасгийн эмч
Сумъяа овогтой Амарбат, Гэмтэл согогийн мэс заслын тасгийн эмч
● 2020-2022 он Гэмтэл согог судлалын үндсэн мэргэжлийн эмчийн сургалт
● 2022-2023 он Яс үений мэс засоын төрөлжсөн мэргэжлийн эмчийн сургалт
● 2021-2023 Эм Би Жи эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын эмч
● 2023.06-Одоо Монгол Япон эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын тасгийн эмч
Анхзаяа овогтой Халиун, Гэмтэл согогийн мэс заслын тасгийн эмч
● 2022-2024 он Гэмтэл согог судлалын үндсэн мэргэжлийн эмчийн сургалт
● 2024.03-2024.05 БНСУ Халлим их сургуулийн эмнэлгийн Гэмтэл согог судлалын fellowship
● 2025.06-Одоо Монгол Япон эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын тасгийн эмч
© 2025 он. mjhospital.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.