АШУҮИС-ийн Монгол-Японы Эмнэлэг магадлан итгэмжлэлийн үнэлгээнд амжилттай хамрагдлаа
2025 оны 7-р сарын 3, 4-ний өдрүүдэд Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам болон Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс томилогдсон магадлан итгэмжлэлийн ажлын хэсэг манай эмнэлэгт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг ЭМС-ын А554 тоот тушаалын дагуух магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтээр 2 өдрийн туршид үнэллээ.
Энэхүү үнэлгээгээр манай эмнэлэг үйл ажиллагаа эрхлэх эрхээ баталгаажуулж, магадлан итгэмжлэлд “амжилттай” үнэлүүлсэн тухай шинжээчдийн багийн урьдчилсан дүнг авсан бахархалт мэдээг дуулгахад таатай байна.
Бидний хамтын хүч, тасралтгүй хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж, магадлан итгэмжлэлийн багийн зүгээс амжилттай тэнцсэн гэх урьдчилсан дүгнэлтийг гаргасанд гүн талархалтай байна. Хамт олондоо, бүх алба, тасгийнхандаа болон хамтран зүтгэсэн хүн бүхэнд халуун баяр хүргэе!
Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн, чанартай, хүртээмжтэй, аюулгүй хүргэх эрхэм зорилгодоо тууштай үнэнч хэвээр байх болно.