Чих, хамар, хоолойн тасаг
АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОН ЭМНЭЛГИЙН
ЧИХ ХАМАР ХООЛОЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ
БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
Чих хамар, залгиур, төвөнх, хүзүү толгойд байрлах эмгэгүүдийг урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, эмнэлзүйд суурилсан бүх шатны сургалтын баазыг бүрдүүлэх, оношилгоо, эмчилгээнд тулгарч буй асуудлуудыг эмнэл зүй ба шинжлэх ухаан талаас судлах, шийдвэрлэхэд оршино.
ЭМНЭЛЗҮЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОЛЛОХ ЧИГЛЭЛҮҮД:
- Хамар судлал, хамрын дурангийн мэс засал
- Хүүхэд насанд хүрэгчдийн залгиурын мэс засал ба төвөнхийн бичил мэс засал
- Хүүхэд насанд хүрэгчдийн дунд чихний мэс засал
МАНАЙ ГАДААД ХАРИЛЦАА:
- БНСУ-ын Йонсей Их Сургуулийн чих хамар хоолой, хүзүү толгойн мэс заслын тасаг
- БНСУ-ын Асан Анагаах Ухааны Төвийн чих хамар хоолой, хүзүү толгойн мэс заслын тасаг
- ОХУ-ын чих хамар хоолойн эрдэм шинжилгээ, эмнэлзүйн төвийн чих хамар хоолой, хүзүү толгойн мэс заслын тасаг
- АНУ-ын US Davis их сургуулийн чих хамар хоолой, хүзүү толгойн тасаг